Life Style

Хүмүүсийн доог тохуу болсон 61 насны зөрүүтэй хосын цаана нуугдсан сэтгэл хөдөлгөм түүх

Тан хэмээх эмээ одоо 85 настай. Тэрээр амьдралынхаа бараг тэн хагасыг буюу 80-аад оноос хойш өнөөг хүртэл эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийг аварсаар ирсэн байна. Хятадын нэг айл нэг хүүхэд гэсэн хатуу бодлогын нөлөөгөөр асар олон хүүхдүүд хаягдах болсон тухай одоогийн хүмүүс дор хаяж нэг удаа сонссон байх.

Хятадад эрэгтэй хүүхэд төрүүлэх үзлээс болж сая сая охидыг гэдсэнд байхад нь үр хөндүүлэх эсвэл төрсний дараа нь хөсөр хаях зэргээс болж хүйсийн тэнцвэргүй харьцаа үүсээд байгаа билээ. Яг ийм шалтгаанаар хаягдсан нялх хүүхдүүдийг аврахын тулд тэрээр амьдралаа зориулжээ.

Тан гарал угсаа нь үл мэдэгдэх нярай хүүхдийг анх гэртээ авчрахад нөхөр нь маш их гайхаж байв. Түүний гэр бүл нэг хүүхдийн хориг тавигдахаас өмнө таван хүүхэд өсгөөд амжсан учраас ахин нэг хүүхэд өсгөх нь ярвигтай санагджээ.

Гэхдээ нөхөр нь эхнэрийнхээ санааг дэмжихээр шийдсэн учир Тан илүү олон хүүхэд олж авч ирэх болсон аж. Түүгээр ч үл барам сайхан сэтгэлт эмэгтэй сул биетэй хүүхдүүдийг ч асарч торддог байсан гэнэ. Чухамдаа хэдэн арван нялх хүүхэд энэ эмэгтэйн сайхан сэтгэлийн ачаар л амьд үлдэж чаджээ.

Хэдийгээр Жангийн ажил хэцүү боловч тэрбээр олон магтаал, шагнал хүртэх гавьяа байгуулжээ. Жан хэчнээн завгүй байсан ч өөрийг нь өсгөсөн эмээ, өвөө дээрээ байнга цаг хугацаа зарцуулан, зорьж очдог гэнэ. 2020 оны 5-р сард тэрээр эмээдээ гэнэтийн бэлэг бэлджээ. Танг амьдралдаа нэг ч удаа хуримын даашинз өмсөж байгаагүй гэж хэлж байсан учир эмээгийнхээ биелүүлж чадаагүй залуу насных нь хүслийг “амьдруулж” өгөхөөр шийдсэн байв.

Жан эмээдээ хамгийн сайхан хуримын даашинз авч өгөөд хамт зургаа даруулсан нь энэ юм. Харамсалтай нь, Тангийн нөхөр буюу хүүгийн өвөө товлосон өдөр зураг авалтад ирж чадаагүй байна. Тиймээс залуу дүрэмт хувцсаа өмсөөд эмээтэйгээ хамт зургаа авхуулжээ. Эмээ, хүү хоёр авахуулсан зургууддаа хоёулаа маш их сэтгэл хангалуун байсан гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
1
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button