ЭНТЕРТАЙМЭНТ

Эрдэнэс таван толгой 2012оны 4сарын 11 хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгоно.

Иргэн таны хүүхэд 2012 оны 4 сарын 11-ээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдоно. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болно.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгож байгаа. Иргэд Ebarimt системд хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Ингээд иргэн Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орно. Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл яваад байна. Та бүхэнд хүүхдийнхээ регистрийн дугаар, дансны мэдээллийг бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна” гэжээ.

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button