ЭНТЕРТАЙМЭНТ

Иргэдэд 50 сая, ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно

Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөлөл хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Ажлын байрыг дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийг маргаашаас олгож эхэлнэ. Энэ зээлийн хүү жилийн 3 хувь. Хугацаа 3 жил. Нийт зээлийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сан хариуцна.

Зээл олголтод Төв банк хяналт тавина. Зээл авах ААН-үүдэд төр ганц л шаарлага тавьж байгаа нь НӨАТ төлөгч байх. Мөн энэ зээлийг иргэд мөн авах боломжтой. Өмнөх зээлүүдэд ААН-үүд голдуу хамрагддаг байсан ул энэ удаад Нарантуул захад ажилладаг гэх мэт иргэд хамрагдах боломжтой. Гэхдээ хэрэглээний зээл олгохгүй.

Арилжааны банкуудтай хамтран судалгаагаар 50 сая төгрөг хүртэлх орлого олдог иргэдэд бизнесийн зээл олгоно. Аж ахуй нэгжүүдийн хувьд 500 сая хүртэлх, шаардлагатай бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэл батлан даалгаж, зээл авах боломжтой” гэв.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button