ФОТО МЭДЭЭЛЭЛ

Анхны сансрын нисгэгч бол Хятад хүн хэмээн итгэдэг хятадууд

Хүн төрөлхтний дундаас сансрын огторгуйд анх гарсан хүн бол ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагарин гэдгийг хүн болгон мэднэ гэж хэлж болох байх гэж найдаж байна. Гэхдээ үүнд эргэлздэг, янз бүрийн хуйвалдааны онолд итгэдэг хүмүүс ч бас хангалттай байдаг талаар өмнө нь Гагаринаас өмнө сансарт ниссэн нисгэгчид гэж.. нийтлэлдээ бичиж байсан билээ. Энэ удаа бүр ч хачирхалтай түүх буюу сансарт гарсан анхны хүн нь Хятадын Вань Ху гэдэг түшмэл байсан юм гэдэг үзэл бодлын тухай сонирох байх.

Хятадын анхны сансрын нисгэгч бол Ян Ли Вей хэмээх нэгэн эрхэм бий. 2003 онд анх сансарт гарч 21 цагийн дараа Өвөр Монголын нутагт дөнгөж газардаад байхдаа огтын ядарч зүдрээгүй хүн болох гэж камерын өмнө асар их хүч гарган зогсож байсныг зарим нэг нь санаж л байгаа байх.

Бүр 1985 онд Америкийн иргэн, Хятад цустай Тейлор Ван гэдэг нөхөр сансарт ниссэн гэдэг бөгөөд Хонконгт төрсөн Уильям Андерс гээч нөхөр ч бас 1968 онд сансарт нисч байж. Дээр нь Шеннон Лусид, Эдвард Цан Лу гээд Хятадтай янз бүрийн байдлаар холбогдох хүмүүс бий. Эдгээрээс аль нь Хятадын анхны сансрын нисгэгч вэ гээд бяцхан маргавал маргахаар байгаа биз.

Зарим мэдээгээр XVI зууны үед амьдарч байсан гэх бол өөр нэг нь бүр манай эриний өмнөх 2000 жилийн үеийн хүн гэнэ. Бүр Цинь Ши Хуандигийн ойрын түшмэл байсан гэдэг ч юм байдаг бололтой. Ер нь л их гар байж. Тэрээр тухайн үедээ ихээхэн боловсролтой, эрдэмтэн хүн байсан ба дээр нь хөрөнгө чинээ, эрх мэдэл ихтэй болохоороо янз бүрийн хачин хачин юм хийж туршдаг сонин зантай нөхөр байв.

Тэрээр нэг удаа асар том хэмжээтэй цаасан шувуу хийлгэжээ. Энэ цаасан шувуундаа ачаа зүүж үзэхэд өнөөх нь агаарт хөөрч, нисч байна гэнэ. Хэрвээ ийм хоёр шувуу хийгээд холбовол? бас ямар нэг түлхэх үйлчлэл үзүүлж чадвал, арай шувуу шиг нисчж, бүр сансарт гарч болох юм биш байгаа гэж бодогдсон бололтой.

Хоёр том цаасан шувуу хийж холбоод дор нь өөрийн суух сандлыг зүүсэн ба сандлын ар, ёроол хэсэгт 47 ширхэг асар том хэмжээтэй дарь зүүжээ. Ингээд сансарт хөөрөх талбайдаа шувуугаа авчирч олон түмний нүдэн дээр сансарт хөөрөхөөр болж янз бүрийн сайн сайхан үг хэлсэн л юм байгаа биз.

Асар их шороо тоос босон аажмаар дарагдах үед нөгөө Вань Ху маань, сандал нь, 47 зарц нь ч алга болсон байлаа. Сансарт ниссэн байхаас зайлахгүй. Язгууртан дээдэс учир зарц нараа аваад явсан байж таарлаа гэсээр тэр олон хүмүүс тарсан юм гэдэг.You sent Today at 2:54 PMТоглоом наадам шиг сонсогдож байж болох юм.

Энэ хүний тухай барууны болон Хятадын нэлээдгүй судалгаа байдаг боловч одоо хүртэл бодит хүн байсан эсэх, хэдий үед амьдарч байсан бэ гэдэг талаар маргасаар байгаа юм билээ.

Мэдээлэлийн эх сурвалж tolhoilogch.mn хэрэв та түүхд дуртай сонирхдог бол энэ site- руу ороод сонирхоод үзээрэй

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
3
+1
0
+1
1
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button