ФОТО МЭДЭЭЛЭЛ

Экс найз залуудаа хариуг нь барихын тулд 64 кг жин хассан охин

Охиныг Жоси гэдэг бөгөөд өөрийг нь байгаа чигээр нь хүлээн авч, хайрлаж чадаагүй хуучин найз залуугаа хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ харамсаасай гэж хүссэн гэнэ.

Жоси найз залуудаа хаягдах үедээ 137 кг жинтэй байжээ.

Гэвч Жоси бууж өгөхийг хүссэнгүй. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулан жингээ хаяхаар зориг шулууджээ.

агагүй хичээл зүтгэлийн хүчээр хүссэн үр дүндээ хүрч эхэлсэн боловч тэр төдийлөн сэтгэл ханаагүй аж.

Шантрах мөчүүд түүнд олон тохиолдож байсан хэдий ч зорьсондоо хүрэхийн тулд шаргуу тэмцэж чадсан байна.

Жоси 70 кг болтлоо эрүүлээр жин хаясан бөгөөд тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ бүхнийг ялна гэдэг үгийг өөрийн биеэр мэдэрсэн гэнэ.

Мөн тэрээр “Бид өөрсдийн биеийг ямар ч нөхцөлгүйгээр хайрлах ёстой. Таны арьс унжсан ч бай, гуя тань нарийн эсвэл бүдүүн ч бай хамаагүй. Таны үзэн яддаг бүх зүйл бусдаас ялгарах зөвхөн таны онцлог болж байгаа гэдгийг хэзээ ч битгий мартаасай гэж хүсэж байна. Би хуучин найз залуугаасаа хариугаа авахын тулд жингээ хаяж эхэлсэн ч энэ хугацаанд би олон зүйлийг ухаарч чадсан. Миний хичээл зүтгэл бүхэн зөвхөн өөрийн минь л эрүүл мэнд, өөртөө итгэх итгэлийн төлөө байсан.

Гадаад төрх, биеийн жин, байгаа байдал гээд эмэгтэйчүүдийг шүүмжилж, яаж биеэ авч явахыг нь хөндлөнгөөс зааварлах үзэгдэл дийлэнх улсын нийгэмд түгээмэл тохиолдоно. Өндөр хөгжилтэй, хүний эрхийг хамгийн их чухалчилдаг гэж дэлхийд алдаршсан улсуудын иргэдийн дунд ч шүүмжлэл, доромжлол оршсоор байгаа нь харамсалтай. Харагдах байдал, илүүдэл жингээсээ болж найз залуудаа хаягдаж хоцорсон охин амссан доромжлолдоо хариу барихаар шийдсэн нь түүний амьдралыг өөрчлөх алхам болжээ.

Нийтлэл ямар байв?
+1
5
+1
24
+1
8
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button