ДЭЛХИЙ

Эрчүүдийн дутагдалд орсон газрууд

Дэлхий дахины олон улс оронд хийсэн судалгаагаар эмэгтэй хүн нь эрэгтэй хүнээс тооны хувьд илүү олон болж байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь ойрын зуун жилд эхийн эрхт ёс ялна гэсэн үг биш боловч зарим улс оронд энэ нь ихээхэн хүндхэн асуудал болоод байгаа билээ.

1.Будапешт – Унгар

Одоо Унгарын нийслэлд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тооны ялгаа ихсэж, эмэгтэйчүүд нь эрчүүдээс 5%-иар их болсон байна. Энэ нь эрчүүдийн нэлээд хэсэг нь илүү өндөр хөгжилтэй Европын улс руу ажил хийхээр явж байгаатай холбоотой гэнэ.

2. Хойд Марианы арлууд

Энэ нутагт эрчүүд тун цөөхөн учраас нутгийн сайхан бүсгүйчүүдтэй гаднын эрчүүд суух нь цөөнгүй төдийгүй жуулчидтай богино хугацаагаар найзлах бүсгүйчүүд ч их байна. Сайхан байгальд, өөрийн гэр бүлтэй болж амьдрах хүсэлтэй хүнд энэ үлгэрийн гэмээр арал хамгийн сайхан тохирох бололтой.

3. Белу-Вали, Бразил

Белу-Вали хэмээх суурин бий. Энд 600 гаруй эмэгтэйчүүд байх ба ихэнх нь 20-35 насны хүмүүс. Эрчүүд дутагдах, үр удмаа үлдээхтэй холбоотой бэрхшээл энд маш хүндэрсэн учир суурингийн бүсгүйчүүд нь дэлхийн бүх л ганц бие эрчүүдийг энд ирж амьдрахыг санал болгосон нээлттэй захидлыг бичиж байсан билээ. Энэ захиаг нутгийн хэвлэл болон Facebook-оор дамжуулан нийтэлсэн байна.

4. Туарегуудын тосгон

Африк нутгаар романтик аялал хийнэ гэдэг нь өлсгөлөн арслан, матрын аманд орох, эсвэл нутгийн аль нэг дайнч овгийн нэг урцыг өөрийн хуйхаараа гоёх хэмжээнд хүргэж магадгүй аюултай зүйл билээ. Харин энэ тивийн хойд хэсэгт орших туаргегуудын тосгонд эхнэр авах хүсэлтэй гээд очвол таныг амжилт хүлээж байгаа нь тодорхой юм. Энэ нутгийн эмэгтэйчүүдийг тус тивийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг бөгөөд сууринд эхийн эрхт ёс тогтжээ.

Туарегуудын тосгон

Энэ тивийн хойд хэсэгт орших туаргегуудын тосгонд эхнэр авах хүсэлтэй гээд очвол таныг амжилт хүлээж байгаа нь тодорхой юм. Энэ нутгийн эмэгтэйчүүдийг тус тивийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг бөгөөд сууринд эхийн эрхт ёс тогтжээ. Суурингийн эмэгтэй хүний нэр хүнд нь хичнээн эртэй хайр дурлалын холбоотой байхаас нь голлож шалтгаалдаг байна.

5. Таллин, Эстони

Ганц бие эр эндээс ханиа олоход амархан ба ер нь Балтийн улс оронд амьдран сууна гэдэг муу зүйл огт биш. Хэдийгээр нутгийн хэлийг сурч мэдэхэд ихээхэн хэцүү (оршин суух эрх авахын тулд хэлний болон энэ улсын түүхийн шалгалт өгөх ёстой) боловч гаднаас ирэх хүмүүсийг тэд баярлан хүлээн авч байгаа нь Таллиннд ажиллах хүч дутагдаж байгаатай холбоотой юм.

6. Орос

Манай хойд хөршид энэ асуудал хурц хэмжээнд хүрсэн бөгөөд хоёр их дайнаар хүйсийн тэнцвэрт байдал ихээхэн алдагдсан төдийгүй эрчүүдийн дундаж наслалт ч бага хэвээр байна. Хэрвээ мужийн төв болон том хотуудад энэ асуудал гайгүй боловч алс хөдөө, тосгодоор байдал ихээхэн муу гэж хэлж болохоор байгаа гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
7
+1
48
+1
9
+1
36
+1
10
+1
7
+1
11

Санал болгох мэдээлэл

Back to top button