ФОТО МЭДЭЭЛЭЛ

Найз охиндоо заавал хэлэх хэрэгтэй урмын үгс

Хайртай эмэгтэй хүндээ байнга хэлж байгаарай чамаас ямар нэгэн урмын үг хүсэж байдаг.

Түүнийг сонирхолтой гэж магт
Хэрэв та хоёрын харилцаа хангалттай дотно бол түүнтэй хамт цагийг өнгөрөөх дуртай гэдгээ хэлээрэй. Жишээ нь “Чиний ачаар би шинэ зүйлийг олж мэддэг, заримдаа чи намайг аливаа зүйлийг тэс өөр өнцгөөс харахад тусалдаг

Чиний чин сэтгэл, нээлттэй занг би биширдэг
Эмэгтэйчүүд өөрийгөө нууцлаг биш, харин ч нээлттэй хүн гэж таниулахыг хүсдэг. Тиймээс тэднийг ямар нийтэч хүн болохыг нь мэдрүүлэх хэрэгтэй.

Чи надад урам зориг өгдөг
Ганцхан гоо үзэсгэлэн нь биш, түүний үг яриа, үйл хөдлөл, зан чанар, хатуужил, сонирхдог зүйлс, авъяас зэрэг нь хүмүүст урам зориг өгдөг гэдгийг хэлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд дотроо хий хоосон хөөрхөн, сайхан гэх үгийг сонссоор залхсан байдаг тул дотоод хүнийг нь онцлоход тэдний сэтгэл хөдлөх болно.

Чи бол гайхалтай найз бүсгүй
Ихэнх хүмүүс хэнд ч хэрэгцээгүй, үнэ цэнгүй хүн байхаас нууцхан санаа зовж, айж явдаг. Гагц энэ асуудлаас болж удаан хугацаагаар сэтгэл шаналж явдаг нэгэн ч бий. Тиймээс хайртай бүсгүйдээ энэ үгийг хэлснээр та түүнийг үнэ цэнтэй хүн гэдгийг мэдрүүлэх болно.

Би чамаас илүү сайхан сэтгэлтэй хүнтэй учирч явсангүй
Түүнд бусдыг ойлгож, туслах сайхан чанар байдаг гэдгийг сануулж, тэр талыг нь дэмжин урамшуулах хэрэгтэй. Ингэвэл харилцаанд илүү бага хүндрэл гарах болно.

Чи үнэхээр их зүйл мэдэх юм
Түүний мэдлэгийн цар хүрээг магт. Ийм ухаалаг хүнтэй болзож байгаа нь өөрт тань таалагдаж байгааг сануулж өгөөрэй. Жишээ нь найз охин тань гадаад хэл мэддэг бол түүнийг нь магтах боломжтой шүү дээ.

Чамтай хамт байхад уйддаггүй
Хэрвээ найз бүсгүй тань хөгжилдөж марзганах дуртай бол хошин мэдрэмжийг нь магтаарай. Ингэснээр тэр өөртөө илүү итгэлтэй болно.

Чи үнэхээр хүчтэй хүн
Түүнийг юунаас ч айдаггүй хатан зоригтой гэж магтах хэрэгтэй. Гэхдээ мунхаг зориг биш, юунаас болгоомжлохоо мэддэг гэдгийг нь сануулаарай.

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
0
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button