ТЕХНОЛОГИ

Э.Бат-Үүл: Гэр хорооллыг орон сууцжуулж, метрогоо тавина гэж Ерөнийлөгчид барилаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Иргэдийн хашааны газрыг барьцаалан зээлжүүлэх аргаар 100-150 мянган айлын орон сууж барина. Метрогоо тавина. Төрийн супермаркет буюу үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр авлигад автаж болзошгүй дарга нарын шийдвэрийг нээлттэй үнэлж гаргаж тавина. Намын дэргэд боловсролтой залуусыг бэлтгэх, боловсрол төвтэй улс төр академийг байгуулж ажиллана. Дарга нарын эрх мэдлийг иргэдэд өгч, хороо руу шилжүүлнэ. АН-ыг Монгол Ардын намын дагуул нам байлгах гэсэн санаархлуудыг таслан зогсооно гэлээ.

Метро нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй байгуулагдана.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар метро төсөл”-ийн эцсийн тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдад тус тус өргөн барилаа. Энэхүү судалгааны ажлыг Япон улсын “ЖАЙКА” байгууллагын Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгааны баг 2011 оны есдүгээр сараас 2013 оны гуравдугаар сар хүртэл хийж гүйцэтгэжээ. Тэд НИТХ-д танилцуулж төлөөлөгчид дэмжин дээд шатны байгууллагад өргөн барьж асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон билээ.

Дээрээс нь Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж байгаа бас нэг шалтгаан бол 2012-2016 онд хэрэгжүүлж байсан ажлуудыг Монгол Ардын намынхан зогсоосон. 2016 оноос хойш Улаанбаатар хотод ямар ч ажил хийгдээгүй. Тиймээс энэ ажлуудыг үргэлжлүүлэх шаардлага байгаа учраас нийслэлийн намын даргад нэр дэвшиж байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Back to top button