ЗӨВЛӨГӨӨ

ЭЕШ өгөхөд хүүхдүүд ихэвчлэн гаргадаг алдаа.

12 жил багш нарынхаа зааж зөвлөж байгааг нь буруугаар бодож байснын тээр шааж болсон болоогүй хоол, тоглоом-ны хэрүүл хийж байтал нэг л мэдэхэд төгсөх болсон байна уу За чи сайн сонсоорой Гэнэт ухаан ороод бэлдээд л байдаг бэлдээд л байдаг жаахан алдаанаас болж шалгантандаа унаж, эсвэл дутуу оноо авах эрсдлээс сэргийлж ЭЕШ өгөхдөө гаргадаг 5 алдааг бэлдэн хүргэж байна.

Баттай гэж бодоод балаар бөглөх
‘Математикийн алтан дүрэм! Амархан хариу нь гарчихвал буруу’ гэж маазран ярьдаг шиг энэ яг зөв хариу гээд шуудхан будчихаж болохгүй. Ядаж л шалгалтийн материал дээрээ дугуйлж олон дахин нягтал. Цаадуул чинь толгой эргүүлэх гээд адил төстэй хариу оруулах болохоор яаруу сандруу хөдөлж болохгүй. /+Тэр нүхийг яаж будахаас таны Их Сургууль шалтгаалах болохоор заавал хар эсвэл цэнхэр балаар цэвэр будаж сураарай/

Нэг тест дээр цаг алдах
Цаг төлөвлөлт бол хамгийн чухал зүйл. 80 минут гээд цаг эхэлчихдэг. Гэтэл нэг хүнд тестээ нухсаар 10 минут алдчихвал хариуг нь ч олоогүй, олсон ч бусад тестэндээ хандуулах цаг багасна.
Тиймээс эхлээд бүх асуултаа дээрээс доош гүйлгэж цагаа төлөвлөөд хүнд санагдсанаа алгасч ажиллаад сүүлд нь тухтай гэгч нь хариуг нь олоорой. /+Танхимд байдаг цаг мөн зарим бугуйн цаг ихэвчлэн минутаар нарийвчлан харуулдаггүй тул дижитал цаг зүүгээрэй/

Балмагдах
Гэнэт л ‘За эхэл’ гэсэн дуу сонсогдож амьсгал давчдаад л. Мэдээж бүх хүнд л тодорхой сандрал үүсдэг. Гэхдээ үүнийгээ хянаж чадалгүй цаг алдах, эсвэл будаж байхдаа илүү гаргаж будах гэх мэт зүйлд тэвдэж балмагдаж болохгүй. Ийм байдалд эртнээс сэтгэл санаагаа бэлдэж, өөрийгөө хянаж, амьсгалаа зөв авч сураарай.

Мартах эсвэл буруу зүйл авч орох
ЭЕШ-д орохдоо бүрдүүлэх үндсэн дөрвөн зүйл гэж байдаг. Бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, суудлын хуваарь бүхий шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээнээс гадна хар хөх өнгийн үзгэн эсвэл тосон бал авч орно. Таблиц, тооны машин, үелэх систем, ноорог цаас авч орох хориотой болохоор орохдоо бүх зүйлээ шалгаарай. Хориотой зүйл авч орвол шалгалтаас гарах эрсдэлтэй.

Бие өвдөх болон гадны хүчин зүйл
Ийм чухал өдөр өвдөх эрхгүй шүү дээ. Ядаж л долоо хоногын өмнөөс эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хоолны хордлогод оруулж болзошгүй хоол идэх, хүйтэн зүйл идэж хоолоогоо өвтгөхөөс сэргийлэх хэрэгтэй. Өмнөх өдрүүдэд ч нойр сайн авч, эрүүл хооллоорой. Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай болохоор түгжрэл болон бусад зүйлсийг тооцоолоорой.

Тиймээс та эдгээр зүйлсийг анхаар ч ЭЕШ-даа оноо алдахгүйгээр орох болно. Таньд амжилт хүсье та мундаг шүү

Нийтлэл ямар байв?
+1
85
+1
19
+1
7
+1
1
+1
3
+1
3
+1
3

Санал болгох мэдээлэл

Back to top button