ФОТО МЭДЭЭЛЭЛ

Д. Наранбаатар малын бэлчээрт шүлэг бичихдээ тэнгэрт дүүлж буй мэт санагддаг гэнэ.

“Бөх тайлбарлагч” улсын уралдаан энэ жил цахимаар явагдаж байна. Энэ жилийн уралдаанд бөх тайлбарлагчид уран хэлийг уралдуулан оролцож байгаагаас өнөөдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Наранбаатарын тайлбар олны овоо хараанд өртлөө.

Түүнийг хүмүүс эчнээ танина, цахим орчинд. Ялангуяа хэн нэгэн янз бүрийн зүйл бичсэнээ эхний зургийнх нь хамт фэйсбүүктээ нийтлэсэн байхыг хараагүй хүн ховор болов уу. Профайл зургаа түүнийхээр сольсон нь ч мөн цөөнгүй. Харамсалтай нь, ихэнх хүн илт элдэвлэсэн, дopoмжилсон хандлагатай пост оруулдаг нь хачирхалтай.

Тийм пост болгоных нь дор хүмүүс элдэв юм бичнэ. Нэгэн иргэн л гэхэд “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч Цэцгээ, Сувдаа хоёртой зэрэг үерхэж явахдаа чин үнэнч Заяадаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө vxнэ гэж Болороо доо би хэлсээн. Уучлаарай Туяа” гэж бичээд түүний зургийн хамт нийтэлснийг нь 1000 гаруй хүн шэйрлэжээ. Үнэндээ тэр ингэж хэлээгүй. Ер нь тэгээд түүнийг элдэвлэсэн иймэрхүү постууд уртаас урт хөвөрнө.

Ер нь хүнийг гаднаас нь өнгөц хараад дүгнэдэг нь монголчуудын дутагдал л даа. Үнэндээ тэдний хэд нь “Энэ хэн гэдэг хүний зураг вэ. Юу хийдэг, ямар зорилго, мөрөөдөлтэй залуу бол” гэж бодож, дотоод ертөнц рүү нь өнгийхийг хичээсэн бол.

Ингэж бусдад элдэвлүүлж, дopoмжлyyлах зүйл тэр хийгээгүй, уг нь. Үндэсний бөх, яруу найрагт үнэнхүү дуртай, хайртай, бөх тайлбарлагч жирийн нэгэн монгол залуу. Малын бэлчээрт шүлгээ уншиж, бөхийн барилдаан үзэхээрээ сэтгэл нь сэргэдэг эгэл нэгэн.

Түүнийг Довчингийн Наранбаатар гэдэг. Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин, яруу найрагч түүнтэй ярилцлаа. Өнгөрсөн жил сумын сайн малчин болсон тэрбээр анхны номоо өлгийдөн авах гээд хоног тоолон суугаа гэнэ.

-Хэчнээн дассан ч хэр эмзэглэдэг вэ?

-Анхандаа их эмзэглэдэг, гайхдаг байсан. Юу ч хамаагүй бичингүүтээ миний зургийн хамт нийтэлчихдэг. Тэгэнгүүт бусад хүн намайг тэгж хэлж гэж боддог байхгүй юу. Одоо эмзэглэхээ, тоохоо больсон. Харсан ч хараагүй юм шиг явдаг. Сүүлд миний цэцэг тэвэрсэн зургийг нэг хүн ашигласнаа “Цэцэг орсон нэртэй бүх охид минийх” гээд биччихсэн байна лээ. Юу гэж тийм балай юм байх вэ дээ. Тийм биш шүү (инээв). Зарим хүн намайг тэгж хэлсэн гэж итгээд, доор нь баахан юм биччихсэн байна лээ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
3
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button