ЗӨВЛӨГӨӨ

Сүнс зайлуулам шилдэг 10 аймшгийн кино

Анхааруулга Зүрх муутай болон жирэмсэн хүмүүс үзэж болохгүй шүү хэт их аймшигийн кино.

1. Роүзмэрригийн хүүхэд -Rosemarys baby

Роүзмэрри Манхеттан дахь шинэ орон сууцанд шилжин суурьшсан бөгөөд хөрш болох хоёр шулам, Чөтгөрөөр дамжуулан эхнэрт нь антикрайстын үр тогтоохыг Роүзмэрригийн нөхөр Гай-д ятгана.

2. Тарнич -The exorcist-

Бараг дөчин жилийн дараа дэлгэцэнд тавигдсан Тарнич кино нь одоог хүртэл хийгдсэн аймшигийн киноны хамгийн аймшигтай нь хэвээр. Киноныайдас хүрмээр эсрэг дүр Реган Макнэйл , гэм зэмгүй 12 настай охиныг чөтгөрийн увидасаараа эзэмдэнэ. Вилиам Фрайдкиний Оскарт нэр дэвшсэн энэхүү кино нь гайхалтай жүжиглэлт , утга санаа болон гэнэтийн цочоом үйлдэлээрээ нэр хүндээ алдаагүй байна.

3. Ёр -Omen-

Ричард Доннерийн 1976 оны аймшигийн кинонд Сатаны балмагдал, айдас төрүүлэм хүүхдүүд дахин нэгдэв. АНУ-ын дипломатч (Грегори Пек) түүний эхнэр нь амьгүй хүүхэд төрүүлэхэд сэтгэл санаа нь самуурна. Түүнд нууцаар өнчин хүүхдийг өргөн авч өөрийн мэт өсгөх санаа төрнө.

4. Сүспериа – Suspiria-

Луда Гуадигнино 1977 онд нэрт мастер Дарио Аргентогийн үс босгомоор аймшиг, цуст хэв маягийн киног дахин найруулан гаргасан нь аль хэдийн хүмүүсийн сэтгэлийг үймүүлсэн байна. Жессика Харпер авьяаслаг баллерина Сүзигийн дүрийг амилуулсан юм. Тэрээр нэр хүндтэй Германы бүжгийн академид суралцахаар нүүнэ.

5. Чөтгөрийн байшин -The house of the devil-

Саманта, коллежийн ядуу оюутан түрээсээ төлж амьдралаа залгуулахын тулд Улманс гэх нэгэн гаж гэр бүлд хүүхэд асрагчийн ажил хийхийг зөвшөөрнө. Үнэндээ хүүхэд асрах ажил нь хүүхэд биш ноён Улманы эмгэгтэй ээж нь байдаг.

6. Бабадүүк -Babadoock-

Женнифер Кентийн гайхалтай сэтгэл зүйн аймшигийн кинонд ээж байх нь там байж болохыг харуулжээ. Нөхрийгөө нас барсаны дараа жирэмсэн үлдсэн Амелиа хүү Оскарыг ганцаараа өсгөх болдог. Түүний цөхөрмөөрзан байдал, хийсвэр мангасыг харах дон нь хүүхдээ харж бахдах биш стрессийг түүнд авчирна.

7. Айлчлал -The visit-

Хоёр өсвөр насны ах дүүс Бекка, Тайлер хоёр эмээ өвөөтэйгээ уулзах үед ээж нь шинэ найз залуутайгаа амралтаа өнгөрүүлдэг. Тэд удалгүй эмээ, өвөө нь гаж жигтэй үйлдэлүүдийг гаргахыг олж харна.

8. Сайхан амраарай ээжээ -Goodnight Mommy-

Елиа, Лукас ихэр ах дүүсийн ээж нь гоо сайхны мэс засалд орсоныхоо дараа алслагдсан байшиндаа буцаж ирнэ.Тэдний ээж нь бараг танигдахааргүй болсон байдаг бөгөөд зөвхөн мэс заслын боолтоор боосон биштүүний байр байдал нь эмнэлэгт хэвтэхээсээ огцом өөрчлөгдсөн байдаг.

9. Өнчин -Orphan-

Энэ киног та бүхэн мэдэх байх гэхдээ гаж кино гэдэгт нь маргах юм алга. Гаж хүүхдүүдийн тухайд, Изабел Фүрмений Эстэрийг хэн ч гүйцэж дөнгөхгүй. 9 настай Орос охин Америк нинжин сэтгэлтэй гэр бүлд үрчлэгдэнэ. Тэрээр аюултай үйлдлүүдийг гаргаж эхлэнэ: ах нарыгаа сургууль дээр нь шоглон, гэлэнмааг алж, мөн өргөж авсан аавыгаа оролдоно.

10. Намайг там руу очуулаач -Drag me to hell-

Сам Рами “Муу ёрын үхэл” франчайзын арын хүн юм, тэрээр тайбарлахын аргагүй аймшиг, шаналгаатай хүний мөсгүй инээдийг сайн хослуулдаг. Түүний 2009 оны кино бол төгс жишээ юм. Алисон Лохмэн банкны зээлийн ажилтаны дүрд тоглодог. Тэрээр хөгшин эмэгтэй байрны зээлээ сунгах хүсэлтийг үл зөвшөөрдөг. Зурагнаас харахад л аймр харагдаж байна.

Эдгээр 10 кино таалагдасан бол та шууд үзээрэй шар үс бостол сүнсийг чинь зайлтал айлгах кино юм шүү таньд амжилт хүсье.

Нийтлэл ямар байв?
+1
6
+1
13
+1
7
+1
2
+1
8
+1
5
+1
2

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button