АнгилагдаагүйОДУУД

CNN суваг реппер Big Gee-г онцолжээ

CNN суваг өнөөдөр (2021.03.16) Соёл урлагийн буландаа Британийн гэрэл зурагчин, найруулагч Алекс де Мора реппер Монголын хип хоп урлагийн хөгжил, хип хоп артистууд, шивээсчид, дуу бичлэгийн студиуд, Монголын өнөөгийн нийгэм, өдөр тутмын амьдралын талаар “Straight Outta Ulaanbaatar” баримтат кино, номыг онцолжээ. Энэхүү баримтат кино өнгөрсөн оны долдугаар сард олны хүртээл болсон юм.

Тэрбээр бүтээлийнхээ гол дүрээр Монголын нийгэм, улс төр, энгийн ард иргэдийн амьдралыг өөрийн уран бүтээлдээ тусгадаг реппер Big Gee-г сонгосон байна. Мөн тэр баримтат кинондоо Улаанбаатар хотын өнөөгийн аж байдал, ард иргэдийн өдөр тутмын амьдрал, хөдөө тал гээд Монгол гэдэг улсыг яг байгаагаар нь харуулахыг зорьжээ.

“Дэлхий даяар Монгол Улсыг одоог хэр нь юу ч үгүй хээр тал нутаг, морь, эсвэл тэмээ унасан нүүдэлчид хэмээн төсөөлдөг. Тэд энэ улсад орчин үеийн хот суурин, хотын соёлт ертөнц, урлаг хөгжиж байна гэж огт боддоггүй. Энэ бол миний харуулахыг хүссэн зүйл. Би үүнийг дэлхий нийтэд харуулахыг хүссэн” хэмээн Алекс де Мора ярьжээ.

“Анх Монголд дуу бичлэгийн студи гэж бараг байдаггүй байлаа. Ганц нэг байсан ч маш үнэтэй. Миний хувьд анх тэр үнэтэй дуу бичлэгийн студид очиж дуугаа бичүүлэх, чанартай видео клип хийлгэх мөнгө байгаагүй. Бүх зүйл хүнд байсан. Монголчуудын ихэнх нь хип хопыг муу зүйл гэж хардаг байсан. Дуунуудыг минь радио, телевизүүд гаргахаас татгалздаг байв” хэмээн ярьсан Big Gee өсвөр наснаасаа Dr.Dre, Snoop Dogg нарыг сонсож, тэднээс урам зориг авч, тэдэн шиг болохын тулд дуугаа бичиж эхэлжээ.

Хэрэв таньд мэдээ мэдээлэл Таалагдсан бол манай хуудсанд like дарахаа бүү мартаарай

Мэдээлэлийн эх сурвалж : MEWS.MN

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
2
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button