ЗӨВЛӨГӨӨ

Дээд боловсролгүйгээр өндөр цалинтай ажиллаж Саятан мэт амьдрах 10 мэргэжил

Мэдээж хэрэг өндөр цалинтай олон ажил дээд боловсрол шаарддаг нь үнэн. Гэсэн хэдий ч их дээд сургуульд суралгүйгээр сайн ажил эрхлэх боломжгүй гэсэн нийтлэг буруу ойлголт бий.

Үсчин
Олон үсчин мэргэжлийн сургуульд суралгүй сонирхлоороо ажиллаж байгаад ийм мэргэжилтэй болсон байдаг. Орчин үед зарим үсчний газарт очоод л туршлага хуримтлуулах боломж нээгдсэн билээ

Цахим тоглоом
Одооны залуу чууд энэ мэрэгжилийг илүүд сонирхохоор болсон юм. Мөн түүнчлэн залуучууд өөрийн сонирхолоо дагаж өөрийгөө хөгжүүлж байгаа нь сайхан.

Үүний хажуугаар томоохон компаниудын тоглоомыг туршилтын журмаар тоглож их хэмжээний цалин авч болно.

Нийгмийн сүлжээний менежер
Нийгмийн сүлжээгээр аялж, олон нийтийг удирдан зохион байгуулах дуртай хүмүүс мөн салбарынхаа эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд болжээ. Ийм төрлийн ажилд дээд боловсрол, эрдмийн зэрэг огтоос шаардлагагүй.

Нийгмийн сүлжээний менежерийн хувьд хамгийн чухал зүйл бол хувийн мэдээллийн, нийгмийн статус юм. Тухайн хүн нийгмийн сүлжээнд хэр олон дагагчтай эсэх, хэр олон лайк цуглуулдаг гэх үзүүлэлт хамгийн чухал.

Гэрэл зурагчин
Нийгмийн сүлжээний менежерийн хувьд хамгийн чухал зүйл бол хувийн мэдээллийн, нийгмийн статус юм. Тухайн хүн нийгмийн сүлжээнд хэр олон дагагчтай эсэх, хэр олон лайк цуглуулдаг гэх үзүүлэлт хамгийн чухал.

Загвар өмсөгч
Олон загвар өмсөгчид их сургуулиа хаясан ижилхэн түүхтэй байх нь бий. Загвар өмсөгч болохын тулд зүгээр л гэрэл зурагчин хөлслөн өөрийн зургийг даруулаад агентлагууд руу илгээх эсвэл ямар нэг сурталчилгааны шалгаруулалтанд тэнцэхэд л цаашдын замнал зурайгаад ирнэ.

Блоггер
Блоггер болоход заавал текст бичиж, хэдэн мянган үгийг хуудас хуудсаар нь хөврүүлэх албагүй. Та зүгээр л хүссэн зүйлийнхээ зураг, видео зэргийг бусадтай хуваалцаж, олон дагагч цуглуулснаар ивээн тэтгэгчтэй болж, мөнгө олж болно.

Үл хөдлөх зууч
Хүссэн хэн бүхэн үл хөдлөхийн зууч болж чадна. Үл хөдлөхийн зууч амжилттай хийгдсэн худалдааныхаа хувийг авж цалинждаг бөгөөд ихэнх тохиолдолд маш бага орлоготой байдаг нь харамсалтай. Харин хоёрдугаарт сайн ярьж, үйлчлүүлэгчээ ятган үнэмшүүлж чаддаг л бол үүнд дээд боловсрол шаардлагагүйн зэрэгцээ мөнгийг ч сайн олох боломжтой юм.

Хувийн жолооч
Үүнд зөвхөн жолоочийн үнэмлэх хэрэгтэй. Мэдээж боловсон, сайн жолоо барьдаг, ачаалал даадаг, цаг барьдаг гэх мэт шаардлага тавигдана.

Гэрийн багш
Хэрвээ та ямар нэг зүйлийг сайн эзэмшсэн бол гэрийн багшаар ажиллаж болно. Орчин үед нийгэмд гэрийн багшийн шаардлага хүртэл үүссэн учраас ажил олох амархан тул та математик, шатар, төгөлдөр хуур гээд чаддаг зүйлээ хүмүүст заах боломжтой.

Бармен
Та үдшийн цагаар эрч хүчтэй болдог бөгөөд хүмүүстэй ярилцаж, өөртөө татах дуртай бол энэ ажил танд яг тохирно. Сайн газрын бармен ямар ч дээд боловсролтой хүнээс илүү цалин авдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй.

Та өөрийнхөө хүсэл сонирхолтой адил 1 юм байвал түүндээ маш их дуртай бол заавал их сургууль сурах албагүй. Өөрийн сонирхолоо даг хэн ч чиний амьдралд орох ёсгүй чи өөрөө өөрийхөө амьдралынхаа аз жаргалыг бии болгон.

Нийтлэл ямар байв?
+1
8
+1
5
+1
1
+1
1
+1
1
+1
3
+1
2

Санал болгох мэдээлэл

Back to top button