ЗӨВЛӨГӨӨ

Хэцүү өдрийн төгсгөлд таныг тайвшруулах 10 инээдмийн кино

Эдгээр кино нууд нь тийм инээдмийн кино биш. Таны стрэсс гэх асуудлийг тайлж чадах кинонууд юм шүү

1.Late Night
Үдшийн шоу нэвтрүүлгийн алдартай шоуны хөтлөгч Кэтрин Ньюбери халагдахын даваан дээр иржээ. Түүний шоуны үнэлгээ буурч, амжилт нь буурав. Харин тэр юуг буруу хийснээ ойлгосонгүй, мухардалд ордог. Хүрээлж буй эрэгтэй хамтрагчид нь түүнийг уурлуулахаас айдаг учраас ажлаа алдахгүйн тулд юу ч хэлж зөвлөдөггүй. Молли тэдний багт элсэх хүртэл бүх зүйл аймшигтайгаар үргэлжилж байв. Тэр Кэтринтэй маргаж, юу гэж бодож байгаагаа хэлэхээс үл айна.

  1. The Specials
    Бруно, Малик нар аутизмтай болон өсвөр насны хүүхдүүдийг 20 гаруй жил сурган хүмүүжүүлсэн юм. Тэд хүүхэд бүр хайрлагдах ёстой гэж үздэг. Хүүхдүүдэд найз нөхдөө олж, амьдралдаа илүү сайн дасан зохицоход нь туслахын тулд тэднийг нэгтгэж, баг болгохоор шийддэг.
  1. My Masterpiece
    Артуро, Рензо нар удаан хугацааны найзууд. Артуро галерейтай, уран зураг зардаг нэгэн. Ренцо сайн зурдаг ч ганцаардмал нэгэн бөгөөд захиалгад зориулан зурсан зургийг жинхэнэ урлаг гэж боддоггүй. Яваандаа Рензогийн зургууд олны анхаарал татахаа болино. Харин Артуро нас барсны дараа зураачдын бүтээлүүд илүү их үнэлэгддэг болохыг гэнэт санадаг.
  1. 100 Things
    Дотны найзууд болох Тони, Пол нар чинээлэг, өөрсдийн хүссэн болгоныг худалдаж авах дуртай залуус. Маш олон гутал, хувцас, төхөөрөмж, цахилгаан хэрэгслүүд гэрээрээ нэг хөглөрүүлдэг. Гэтэл нэг өдөр хоёулаа хов хоосон орон сууцандаа нүцгэн сэрдэг. Дараа нь тэд үдэшлэг дээр ердийн зүйлгүйгээр амьдрах боломжтой хэмээн бооцоо тавьснаа санадаг.
  1. Greener Grass
    Энэ бол хотын захад амьдардаг 2 баян гэрийн эзэгтэйн тухай өгүүлдэг хөгийн явдлаар дүүрэн кино юм. Тэдний нэг нь бяцхан охиноо найздаа өгдөг. Дараа нь тэр хүүгээ нохой болж хувирахыг хардаг. Тэдний галзуу ертөнцөд бүх зүйл ердийн мэт харагддаг.
  1. Murder Mystery

Гэрлэснээсээ хойш 15 жилийн дараа Ник, Одри нар Европ руу аялахаар шийддэг. Нислэгийн үеэр тэд Английн нэгэн язгууртантай танилцаж үйл явдал өрнөнө. Тэд дотносож авга ахынхаа завинд хэсэг хугацааг хамт өнгөрүүлэхийг урьдаг. Аяллын үеэр завин дээр аллага гарна.

  1. Booksmart
    Сургуулийн найзууд нэр хүндтэй коллежид элсэх зорилгоор сургуулиас зохион байгуулсан бүх үдэшлэгийг алгасдаг. Тэд коллежид амжилттай орох эрх авсан ч үдэшлэг үл алгасна. Энэ үеэр ангийнх нь хүүхдүүд мөн коллежид суралцах болсныг олж мэддэг. Охидууд уурлаж бухимдаж, тэд нэг шөнийн дотор орхигдуулсан зугаагаа нөхөхөөр шийддэг.
  1. The Whistlers
    Кристи нь Гилдад маш их хайртай тул түүний төлөө юу ч хийхэд бэлэн. Кристи цагдаагийн ажилтан бол Гилда эрүүгийн ертөнцтэй холбогдсон нэгэн юм. Гилда нэгэн төвөгтэй зүйлд хутгалдаж Кристи түүнд туслахын тулд тусгай исгэрэх арга сурна.
  1. Dear Eleanor
    15 настай 2 найз, Элли, Макс нар гэрээсээ зугтаж, улс даяар аялах аялалд гардаг. Тэд Элеанор Рузвелтийг олж, Эллигийн ээжийн сүүлчийн мөрөөдөл биелүүлэхийг хүсдэг.
  1. The Weasel’s Tale
    Залуу хос хөгшин настай 4 киноны уран бүтээлчдийн амьдардаг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг хүсдэг: найруулагч, сценарист, өмнө нь алдартай байсан ч хожим нь мартагдсан жүжигчин болон түүний нөхөр мөн жүжигчин. Хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хосууд тэдний фэнүүд мэт дүр эсгэдэг. Гэвч эдгээр настай хүмүүс тэдний төсөөлсөнөөс илүү зальтай, ухаантай болохыг тэд олж мэддэг.

Хэцүү өдөрийн төгсгөлд үзэхэд тохирсон 10 кино байлаа. Үүнийг үзээд та бүгдээн мартах болно.

Эх сурвалж Bright.me

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
3
+1
0
+1
0
+1
1
+1
1
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button