ОДУУДФОТО МЭДЭЭЛЭЛ

Монголын хамгийн олон дагагчтай 11 инстаграм хаяг

Монголчуудын гурван хүн тутмын нэг нь сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа бий. Голчлон Фэйсбүүк, инстаграм, твиттэр зэрэг платформуудыг хэрэглэдэг байна.

  1. UKA /552 мянган дагагчтай/
    Инстаграмд Монголын хамгийн олон дагагчтай хүн бол гайхалтай стиль имиж, эрч хүчтэй дуунуудын эзэн, “The Voice of Mongolia” шоуны шүүгч,“Киви” хамтлагийн ахлагч дуучин Д.Уламбаяр буюу Ука байлаа. Түүний хуудас нийт 552 мянган дагагчтай бөгөөд чадварлаг дуучин маань өнгөрсөн оны сүүлээр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан юм.

2. Dulguun.odkhuu /485 мянган дагагчтай/
“Single ladies”, “Тэнгэрээс буусан од” зэрэг олон киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин О.Дөлгөөн жагсаалтын 2 дугаарт орж байна. Тэрээр АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж төгсөөд Монголдоо ирсэн байна. Түүний нийт дагагчын тоо 485 мянга.

3. Iderodcomedian /464 мянган дагагчтай/
Комэди урлагийг Монголд хөгжүүлж буй залуусын томоохон төлөөлөн, “Ideree’s podcast”-ыг хөтлөн гаргадаг авьяаслаг залуу Б.Идэр-Од уг жагсаалтын 3 дугаарт орсон байна. Тэрээр шинэ оны дараа найз охиноо танилцуулсан нь нэлээд “сенсаци” болсон. Түүний инстаграмм 464 мянган дагагчтай.

4. Bold /417 мянган дагагчтай /
Жагсаалтын 4 дүгээрт “Камертон” хамтлагийн ахлагч, “B” продакшны захирал, Төрийн соёрхолт дуучин Д.Болд орсон байна. “The Voice of Mongolia” шоуны шүүгч тэрээр нийт 417 мянган дагагчтай байна.

5. Ganchimeg_ganuuhai /396 мянган дагагчтай /
“Аримун” продакшны жүжигчин А.Ганчимэг 396 мянган дагагчтайгаар жагсаалтын 5 дугаарт орж байна. Түүний хамгийн сүүлд гол дүрийг бүтээсэн “Халуун зүрх” кино олон хүний сэтгэлд хүрсэн билээ.

6. Urankholboo /385 мянган дагагчтай/
“Гала” хамтлагийн дуучин Ану гэдгээр нь бидний сайн мэдэх Ч.Уранхолбоо жагсаалтын 6 дугаарт оржээ. Таван охины ээж тэрээр маш өнгөлөг зургуудыг өөрийн хуудсанд оруулдаг ба олон төрлийн байгууллагуудтай хамтран ажилладаг байна.

7. G.Undarmaa /379 мянган дагагчтай /
“Single Ladies” киноны найруулагч, гол дүрийн жүжигчин мөн “U film” продакшны захирал Г.Ундармаа жагсаалтын 7 дугаарт орж байна. Хөгжилтэй, чадварлаг жүжигчний нийт дагагчийн тоо 379 мянга байна. Тэрээр зохиолч С.Удвал ахайн амьдарлаас сэдэвлэн “Улаан цэцэг” уран сайхны кино хийхээр ажиллаж эхэлжээ.

8. Tsogtoo.official /380 мянган дагагчтай/
“Эмоци” продакшины жүжигчин, “+17” инээдмийн цувралаар олны танил болсон авьяаслаг жүжигчин У.Цогтбаяр жагсаалтын 8 дугаарт орж байна. Сүүлийн үед тэрээр дэлгэцийн уран бүтээлд түлхүү хүч үзэж буй. Түүний нийт дагагчийн тоо 380 мянга юм.

9. Shuuderheen /371 мянган дагагчтай /
Жүжигчин П.Шүүдэрцэцэг энэ жагсаалтын 8 дугаарт орж байна. Тэрээр одоогоор АНУ-д амьдран суралцаж байгаа ба түүний нийт дагагчын тоо 371 мянга юм.

10. Dulguun_positivemongolians /357 мянган дагагчтай /
“Positive Mongolia” влогоор нь бидний сайн мэдэх Э.Дөлгөөн 9 дүгээр байранд жагсаж байна. Тэрээр нөхрийн хамт сошиал медиагийн бүхий л төрлөөр хөтлөлт явуулдаг ба “Хосын Жор” цуврал контент нь маш олон хүнд хүрч, эерэг энергийг түгээж чадсан. Түүний инстаграм хаяг нийт 357 мянган дагагчтай.

11. Khishigdalai_ /352 мянган дагагчтай/v
Чадварлаг дуучин А.Хишигдалай нийт 352 мянган дагагчтай юм. Тэрээр хамгийн сүүлд хөхөө томруулсан талаараа инстаграм хуудсанд мэдээлэл оруулжээ.

ингээд таньд топ 11 инсаграм хаягийг бэлтгэж үзүүллээ хэрэв таньд таалагдсан бол лаяк дарахаа бүү тартаарай.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
12
+1
4
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button