ОДУУД

Илон Маскийн твиттерийг хакердсан хүү тэрнээс мөнгө нэхэмжилжээ.

Илон Маскийн твиттерийг хакердсан хүүг 3 жил хорино.
АНУ-ын Флорида муж улсад амьдардаг 18 настай хакер Грахам Иван Кларк өнгөрсөн онд хэд хэдэн өндөр албан тушаалтнууд болон баячуудын твиттер хаягийг хакердаад баривчлагджээ. Шүүхээс түүнийг крипто валют луйвардахыг оролдсон хэмээн үзэж, хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт гурван жил хорих ял оноожээ.

Хүүгийн хакердсан хаягууд дунд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэлхийн тэргүүн баячууд болох Жефф Безос, Билл Гэйтс, Уаррен Баффет, Илон Маск, дуучин Канье Уэст болон “Apple” компанийн албан ёсны хаягууд багтжээ.

Шүүгч хүүг цахим халдлагын нийт 30 гэмт хэрэгт буруутгасан аж. Яллагч нартай зөвшилцсөний эцэст Кларк гурван жил хоригдож, дахин гурван жил тэнсэн харгалзах, цаашид хуулийн мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр компьютер ашиглах эрхээ хасуулах ял сонсчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр талуудын байгуулсан тохиролцоонд Кларкийг насанд хүрэгч биш хүүхэд гэж үзэн, дээрх шийтгэлийг оногдуулжээ. Харин Кларк тохиролцоогоо зөрчвөл насанд хүрэгчдийн эрүүгийн хуулийн дагуу дор хаяж 10 жил хоригдох гэнэ.

Түүнээс гадна Нима Фазели, Мэйсон Шеппард хэмээх өсвөр насны хүүхдүүд мөн ижил хэргээр шалгагдаж байгаа ч мөрдөн байцаах үйл ажиллагаа хараахан дуусаагүй байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
5
+1
1
+1
2
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button