БУСАДЗӨВЛӨГӨӨ

Хайрын тухай сэтгэл хөдөлгөм шилдэг 11 кино

Хайр дурал бол хүн төрлөхтны мөнхын сэдэв. Хүн, амьтан, дэлхий хайр дурлалаас үүсэн тогтнож ирсэн билээ энэ кино нууд нь таны сэтгэл санаа болон өөрийг чинь уяраах кинонууд юм. Та эдгээр киног үзвэл хэзээ ч харамсахгүй бас мартахгүй гэж амлаж байна.

Эхний кино бол 50 First day 2004 оны кино юм.Генри Рот үзэсгэлэнт Люсид сэтгэл алдарна. Тэрээр үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлийг хөндөж чадсанаар хосууд хайраа эцэс төгсгөлгүй мөнхийн мэт бодож байв. Гэвч бүсгүй авто осолд орсны улмаас өмнөх өдрийнхөө амьдралыг огт санадаггүй.

2. The Notebook 2004 Өндөр настны асрамжийн газарт нэгэн эмэгтэйд нас тогтсон нэгэн эр тэмдэглэлийн дэвтрээс дурсамж уншиж өгөх аж. Энэ дурлалын түүх бидний зүрх сэтгэлд гүн ул мөр үлдээнэ. Рэйчел МакАдамс, Райан Гослинг нарын гайхалтай хослолыг харуулсан сонгодог романтик кино юм.

3. Sleepless in Seattle 1993 Энгийн мөртлөө ихийг өгүүлэх сэтгэл хөндсөн кино. Киног үзэн үдшийг тайван өнгөрүүлэхэд таны оюун санаа, зүрх сэтгэл талархах болов уу. Кинонд төлөв даруу ганц бие эр, сэтгэл булаах бүсгүй, хайр татам хүүхдүүд, халуун дулаан уур амьсгал гээд бүгд гарах болно.

4. The Fault In Our Stars 2014 Хорт хавдартай охин, түүнд дурласан үнэнч хөвгүүн хоёрын хөгжилтэй хэрнээ хөнгөхөн гунигтай энэ кино нь жүжигчдийн ур чадвар, зохиол, киноны дуу зэргээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Ямартай ч таны сэтгэлийг хөдөлгөж, нулимс дуслуулах кинонуудын нэг мөн байх болно.

5. Me before you 2016 Хайр хаана хүрээд дуусдаг вэ? энэ асуултын хариулт яг энэ кинонд бий. Жинхэнэ хайр өвчин, өвдөлт, баян ядуу алинд нь ч сөхөрдөггүй. Магадгүй үхлийн өмнө ч хайрын илч дүрэлзсээр байна.

Дараагийн киног та бүхэн бүгд мэдэж байга байх. Энэ бол Титаник энэ киног үзээд л баймаар байдаг. Энэ киноны талаар бараг мэдэхгүй хүн байхгүй биз. Хэд ч үзсэн уйдхааргүй гайхалтай бүтээл. 1912 онд үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн тансаг чамин хөлөг онгоц анхны замдаа гараад осолдож 1517 зорчигч амь насаа алдсан эмгэнэлт явдалаас сэдэвлэн бүтээсэн юм.

7. About Time 2013 Хэрвээ та цаг хугацаагаар аялж чаддаг байсан бол өнгөрсөн рүүгээ буцаад бүхнийг өөрчлөх байсан уу? Магадгүй үнэхээр боломжтой байсан бол маш олон хүмүүс өнгөрсөн дурсамжаа өөрчлөх байсан байх. Энэхүү кинонд удам дамжсан онцгой чадвартай залуу, заяаны ханьтайгаа учирч хуримаа хийх болно. Гэвч тэр үеэс залуу онцгой чадварынхаа талаар мэднэ.

8. A Star Is Born 2018 Хэрэв та авьяас чадвараараа нэгдэж, алдар нэрээр салж сарнисан хүмүүсийн тухай түүхийг хайж байгаа бол энэхүү киног үзэх боломжтой. Хамгийн сүүлийн хувилбарт Лэди Гага, Брэдли Купер нар хамтран зүрх сэтгэлд хоногшсон “Shallow” дууг бүтээсэн юм.

9. Vow 2012 Энэхүү кино нь бодит амьдрал дээрх хос Ким ба Крикетт Карпентер нарын гайхалтай түүхээс сэдэвлэсэн болно. Харамсалтай автомашины ослын дараа бүсгүй ой санамжаа алдаж, залуу түүнд дахин дахин дурлах арга олох хэрэгтэй болно.

10. 500 Days of Summer 2009 Эхэндээ тэд энгийн найзууд байна, сүүлдээ бие биедээ татагдаж, дурлаж эхэлнэ. Хүний сэтгэлийг хөндөх бүтээл яалт ч үгүй мөн билээ.

11. Pride and Prejudice 2005 Энэ киноноос ойлгож болох цор ганц утга бол хайр сэтгэлд ямар нэгэн хөрөнгө чинээ, анги ялгаа гэж зүйл байдаггүй. Байсан ч хэсэг хугацааны дараа л даваад гараад ирдэг асар их хүч гэдгийг харуулжээ.

12. Love Actually 2003 Өөр өөр төрлийн хосууд, гэр бүлүүдийн амьдралын хэв маягийг нэг цогцоор гайхалтай нарийн гаргаж өгсөн хөнгөн жанрын энэ киног та заавал үзэх хэрэгтэй шүү. Үзээд жинхэнэ хайр гэж юу байдгийг ойлгоно, өөрийгөө хөгжөөнө, басхүү их зүйлийг тунгаана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэл догдлуулах шилдэг 11 кино байлаа. манай мэдээг бүгдээн үзсэнд таньд баярлалаа та мундаг шүү <3

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button