ЗӨВЛӨГӨӨ

ЭЕШ-ыг 12 ангийн хичээлээр авахгүй, ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна.

-Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг авах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор шалгалтыг хэзээ зохион байгуулах, босго оноо нь хэд байх нь ч тодорхойгүй байна. Мөн бусад хичээлийн хэмжээст оноо 200-800, их, дээд сургуулийн босго оноо нь 400 хэвээр байна.

Энэ жилийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохионо. Өөрөөр хэлбэл, зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд шалгалтыг авна.

Энэ жилийн шалгалт өөр юугаараа онцлог байх вэ?

Дээр дурдсанчлан, ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохиохоос гадна сонсоод ойлгох чадварын даалгавруудыг нөхөх болон тест хэлбэрээр оруулж байна. Мөн дэлхий нийтэд тархаад байгаа Covid-19 цар тахлын үед зохион байгуулж байгаагаас хамааран шалгалтын байр, суудлын хуваарь, шууд засалтын шилэн технологийг ашиглан шууд дамжуулалт хийх зэрэг олон онцлог давуу талтай.

Энэ жил ЭЕШ-д нийт 39 мянган шалгуулагч хамрагдана. Үүний 35797 шалгуулагч нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа бол 3500 орчим нь өмнөх онд төгссөн шалгуулагч байна.

Бүртгэл болон ЭЕШ-ын үеэр сурагчид ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

Бүртгэлийн үед буруу зураг оруулах болон и-мэйл хаягаа буруу бичих тохиолдол их гарч байна. Бүртгэл хийж байх явцдаа мэдээллээ сайтар хянах шаардлагатайг дахин анхааруулъя. Мөн онлайн бүртгэлийн хугацаанд амжиж бүртгэлээ хийлгээрэй. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

2021 оны бүх төгсөгчиддөө Бүгд 800 оноо аваарай та нар чаднаа амжилт.

Мэдээлэлийн эх сурвалж : News.mn

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
5
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button