ДЭЛХИЙ

Очвол амьд буцаж ирэх магадлал тун бага 10 газар

1.Могойн арал, Атлантын далай
Атлантын далай дахь Кеймада Гранде арлыг “Могойн арал” гэж нэрлэдэг байжээ. Гэхдээ ингэж нэрлэсэн нь тус арлын хэлбэр могойтой төстэй учраас биш харин хамгийн аюултай жадат могой (fer-de-lance) эндээс олддог байсантай холбоотой юм. Энэ могойд нэг хазуулахад л шууд амиа алдах аюултай. Тийм ч учраас 1985 оноос хойш тус арал руу зорчихыг Бразилийн эрх баригчид албан ёсоор хоригложээ.

2.Чернобыль, Украин
Чернобылийн ойролцоох Припят хотын оршин суугчид тэрхүү гунигтай өдрийг одоо хүртэл санаж байна. 1986 онд болсон дэлбэрэлтийн нөлөөгөөр олон зуун мянган хүний амиа алдсан төдийгүй тухайн бүс нутагт амьд амьтан байх аргагүй болгосон билээ. Мөн дөнгөж байгуулагдаад байсан шинэ хот Припятыг жинхэнэ балгас болгон хувиргасан юм. Атомын дэлбэрэлтийн нөлөөгөөр олон тонн цацраг идэвхт бодис агаарт тархсан бөгөөд ойролцоох 2,600 км2 нутаг одоог хүртэл хүн амьдрах боломжгүй хэвээр байна. Хүмүүс тийшээ эргэж очих боломжтой болох хүртэл 7000 орчим жил шаардагдах гэнэ.

3.Хараагдсан хот (Энэтхэг)
Энэхүү суурин нь анх 1573 онд Энэтхэгийн Ражастан мужид байгуулагдсан юм. Нутгийн оршин суугчид энэ хотыг хамгийн их сүнстэй газар гэж үздэг. Үүний шалтгаан нь мэдээж хараал аж. 250 жилийн өмнө хотод хэтэрхий олон сүнс үзэгдэх болсон учраас хүмүүс орон гэрээ орхиж явжээ.

4.Данакилийн цөл (Этиоп)
Арабын тектоник хагарлын бүсэд байрладаг Данакилийн цөл бол зэрлэг байгалийн жинхэнэ химийн лаборатори юм. Этиоп дахь энэ газрыг 20-р зууны эхээр нээсэн байдаг. Тэнд очсон аялагч 50 градусын халуун цаг агаар, халуун лав, хүхрийн нуур зэргээс болж амиа алдах өндөр эрсдэлтэй байдаг.

5.Сибирийн үхлийн хөндий, ОХУ
Якутын хойд хэсэгт нэгэн хөндий байдаг бөгөөд үүнийг Үхлийн хөндий гэж нэрлэдэг. Энэхүү хөндий нь Вилюй голын баруун эрэгт байрладаг. Тэнд мод ургадаггүй, зөвхөн хар хожуулуудаар дүүрэн бөгөөд эргэн тойронд үхлийн аюултай намаг байдаг юм. Эндээс та ямар ч амьд амьтан олохгүй гэхээр ямар аюултай газар болох нь ойлгогдоно.

6.Индонезийн Мерапи уул
“Мерапи” нь хэмээх үгийг орчуулвал Галын уул гэсэн утгатай болно. Тус галт уул идэвхжих үедээ агаарт 3 км өндөрт тортог цацдаг. Нэмж дурдахад ийм үзэгдэл бараг өдөр бүр тохиолддог тул Ява арлын оршин суугчид байнгын аюулд амьдардаг гэж хэлж болно.

7.Вашингтон уулын оргил, АНУ
Манай гаригийн хамгийн аюултай газруудын нэг бол ердөө 1917 метрийн өндөрт өргөгдсөн Вашингтон уул юм. Нью-Хэмпшир мужийн нутагт орших энэхүү уулын орой нь дэлхий дээрх хамгийн хүчтэй салхитай газар гэж тооцогддог. Уулын зөвхөн оргил дээр нь гарах бус зүгээр л тэнд хүрэх нь ямар аюултай болохыг хүмүүс сайн мэддэггүй байна.

8.Үхлийн ой, Япон
Дэлхий дээрх хамгийн хараалтай гэддэг газруудын нэг бол Фүжи уулын ойролцоох Аокигахарагийн ой юм. “Үхлийн ой” хэмээх энэ газарт амиа алдсан хүмүүсийн бүртгэлийг тасралтгүй хөтөлдөг бөгөөд 1950-иад оноос хойш энд 500 гаруй хүн амиа егүүтгэж, дэлхийтэй салах ёс гүйцэтгэжээ. Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон хүмүүсийн хэргийг шалгахын тулд энэхүү ойг тогтмол самнадаг байна.

9.Үхлийн нуур, Руанда
Төв Африкт Киву хэмээх нуур байдаг. Нэрийг нь орчуулбал үхлийн нуур гэж бууна. Тус нуур нь Руанда ба Конго улсын хил дээр байрладаг бөгөөд бүс нутагтаа хамгийн томд тооцогддог. 2700 хавтгай дөрвөлжин км талбайтай, 480 метрийн гүнтэй юм.

Эхлээд харахад энгийн нуур мэт санагдаж болох ч үхлийн аюул усан дор нуугдаж байдаг аж. Нуурын ёроолп 55 тэрбум шоо метрийн эзэлхүүнтэй, амь насанд аюултай метан хий агуулагдаж байдаг.

10.Чөтгөрийн агуй, ОХУ
Сибирийн Хакасын нутаг дахь энэхүү агуй эртнээс нааш хүмүүсийн ам дамжин яригдсаар иржээ. Кашкулак хэмээх агуйгаас буцаж ирсэн судлаачид үргэлж сүнс, буг чөтгөр тэнд байдаг хэмээн ярьдаг байна. 1985 онд ЗСБНХУ-ын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн Новосибирскийн хүрээлэнгийн зоригтнууд тус агуйг судлахаар гарсан юм.

Константин Бакулины хэлснээр тэрээр агуйг судлахын тулд олсоор доош буух хэрэгтэй болжээ. Тэгтэл гэнэт нэг зүйл өөрт нь хүрсэн тул сүнсээ зайлтал айсан байна. Айдсаа арай хийж дараад судлаач эр эргэж хартал эвэртэй, шатаж буй нүдтэй аймшигт дүрсийг олж харжээ.

21-р зуунд дэлхий дээр хүний хөл хүрэхээргүй газар үлдээгүй гэж олон хүн боддог байх. Гэвч зарим газрууд хүн амьтан байхын аргагүй аюултай учраас тийшээ зүглэхийг хүсдэг хүн цөөхөн байдаг гэнэ. Ялангуяа хүний аминд шууд хүрч чадах газрууд гэхээр тэнд очих хүн олдохгүй нь мэдээж. 

Нийтлэл ямар байв?
+1
4
+1
3
+1
2
+1
4
+1
21
+1
4
+1
5

Санал болгох мэдээлэл

Back to top button