ЗӨВЛӨГӨӨ

Хичнээн идсэн ч таргалуулдаггүй 8 амттан

Жингээ хасаж байгаа хүмүүс амттанаас болж зайгаа барьдаг. Гэвч хүнс тэжээлийн мэргэжилтнүүд чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг огт хорилгүйгээр хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг аж.

1.Хар шоколад
Стресс тайлдаг гэгддэг цэвэр хар шоколад нь жин нэмэгдэхэд нөлөөлдөггүй бөгөөд та өдөрт 10-15 граммыг идэхэд л хангалттай аж.

2. Маршмеллоу
Нэмэлт чихрийн орц, амт оруулагчгүй өндөгний цагаан, алимны цуунаас бүрдэх энэхүү амттанг жингээ барьж буй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг. Гэхдээ өдөрт 100 граммаас ихээр идэх хэрэггүй юм.

3. Сүүтэй шэйк
Та жин нэмнэ гэж айхгүйгээр үүнийг хүссэнээрээ уух боломжтой. Гэхдээ нэмэлтээр амт оруулагч сироп битгий хийгээрэй.

4. Цэлцэгнүүр
Цэвэр жимсний шүүсээр хийсэн цэлцэгнүүр нь жин нэмэх бус харин хасахад тусалдаг. Мөн түүнд агуулагдах витамин болон желатин нь арьсыг залуужуулах, биеийн бодисын солилцоог дэмжих үйлчилгээтэй байдаг аж.

5. Мармелад
Элсэн чихрийн орцгүй цэвэр жимсээр хийсэн мармелад нь жингээ хасаж буй хүмүүст тохирсон төгс амттан юм.

6. Зөгийн бал
Зөгийн бал нь хүний биеийн бодисын солилцоог дэмжих, хоолны шингэцийг сайжруулах гэх мэт олон эерэг үйлчилгээтэй байдаг.

7. Чихэртэй хатаасан жимс
Цэвэр жимсээр хийгдсэн уг амттан нь төрөл бүрийн витаминаар баялаг байдаг.

8. Хатаасан жимс
Төрөл бүрийн хатаасан жимс нь шим тэжээл витаминаар баялаг байдаг бөгөөд энэ нь чихэр, бялуу гэх мэт амттануудыг орлож чаддаг аж.

Тиймээс та амттанаа хүссэн хэмжээгээр идэх боломжтой юм шүү

Нийтлэл ямар байв?
+1
9
+1
29
+1
1
+1
3
+1
1
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button