ЗӨВЛӨГӨӨ

Бидний амьдралд хэрэггүй 13 зүйл

Зорилгодоо, аз жаргалд хүрэх замд үргэлж саад бэрхшээл тулгардаг. Бид ч хүн бүрт таалагдахыг хүсдэг. Ингэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол хялбар зүйл биш. Тиймээс бид таныг аз жаргал, эрх чөлөөг мэдрэхэд саад болж байдаг амьдралд хэрэггүй 13 зүйлийг танилцуулж байна.

1.Үргэлж өөрийгөө зөвтгөхөө боль. Бидний дунд сайхан харилцаа, бусдыг уурлуулж бухимдуулан , өөр байр суурийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байдаг.

2. Хяналтыг орхи. Бүх зүйлийг үргэлж хянах хүслээ дар. Таны гэр бүл, дотны хүмүүс, ажлын хамт олон, гудамжинд таарсан танихгүй хүмүүс гээд л тэдэнп өөрийхөөрөө байх боломжийг олго.

3. Буруутай мэдрэмжээ орхи. Бусдыг өөрийгөө чаддаг чаддаггүй, мэдэрч байгаа мэдрэхгүй байгаа зүйлдээ буруутгахаа боль. Өөрийн энергийг цацахаа больж, өөрийнхөө амьдралыг гартаа ав.

4. Өөртэйгөө ярилцах сөрөг яриаг орхи. Сөрөг бодол, энергийг өөрийнхөө амьдралыг удирдахыг зөвшөөрснөөр маш олон хүн амьдралдаа хор уршиг учруулдаг. Таны оюун ухааны бодож сэтгэж байгаа бүхий л зүйлд бүү итгэ.

5. Гомдоллох дадлаас сал. Үргэлж ямарваа нэгэн зүйлд гомдоллодог хүн аз жаргалгүй, уйтгар гунигтай, сэтгэл гутралд ордог. Хэн ч таныг аз жаргалгүй, ямар ч үйл явдэл таныг шаналалд автуулж чадахгүй.

6. Шүүмжээс татгалз. Таны хүлээлтэд хүрээгүй танаас өөр хүмүүсийг, үйл явдыг шүүмжлэхээ боль. Бид бүгд өөр.

7. Бусдад ямар нэгэн сэтгэгдэл төрүүлэх хэрэгцээнээс татгалз. Дүр эсгэхээ больж, өөрөө өөрийнхөөрөө бай. Жинхэнэ өөрийгөө хайрла.

8. Өөрчлөлтийг эсэргүйцэхээ боль. Өөрчлөлт бол хэвийн зүйл бөгөөд биднийг А цэгээс Б цэг хүртэл шилжихэд тусалдаг. Өөрчлөлт бидний амьдралыг өөрчлөхөд, бидний эргэн тойрны амьдралыг сайжруулахад тусалдаг.

9. Шошго наахаа боль. Өөрийн мэдэхгүй хүн, ойлгоогүй үйл явдлууд дээр тэмдэглэгээ хийж шошго наах хэрэггүй.

10. Өнгөрснийг тавьж явуул. Энэ бол маш хэцүү гэдгийг бүгд мэднэ. Заримдаа бидэнд өнөө цаг биш өнгөрсөн цаг илүү таалагдаж, ирээдүй айдас төрүүлдэг. Гэхдээ бид одоо цагийг бидэнд байгаа цор ганц зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

11. Айдсаас өөрийгөө чөлөөл. Айдас бол зүгээр л дотоод төсөөлөл юм. Түүнийг та өөрөө бий болгосон. Өөрийнхөө дотоод ертөнцийг өөрчилснөөр таны гадаад ертөнц давхар өөрчлөгдөнө.

12. Өөрийгөө өмөөрөхөө боль. Бид өөрсдийгөө олон шалтгаанаар өмөөрч хязгаарлагдмал байдалд оруулдаг.

13. Бусдыг хүлээж амьдралаа үрэхээ боль. Зарим хүмүүс зүгээр л амьдрахын тулд амьдардаг. Тэд бусад хүмүүс буюу эцэг эх, найз нөхөд, багш, удирдлага гээд бусад хүмүүсийн санал бодлоор амьдардаг.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button