ТЕХНОЛОГИ

Ирээдүйд хүмүүст томоохон аюул учруулах магадлалтай одоогийн 6 технологи

1.Кредит онооны систем
Хятад улс энэхүү системийг туршилтын журмаар хэрэгжлүүлж байгаа. Хэрвээ энэ нь амжилт олвол улс орон даяараа нэвтрүүлэх юм. Тухайн хүний оноог тогтоохын тулд цахим ертөнцөөр дамжуулан бүх мэдээллийг нь шалгаж, олон нийтийн газар нүүр царай таних хиймэл оюун ухаан ашиглан хянах юм.

2.Ухаалаг чанга яригч
Тэд эдгээр бүтээгдэхүүнийг гэр доторх бүх цахилгаан хэрэгсэлтэйгээ холбох юм бол тэдгээрийг өөрийн дуу хоолойгоор удирдах боломжтой. Энэ нь дажгүй сонсогдож байж болох ч томоохон компаниуд ухаалаг чанга яригчийн хиймэл оюунаар дамжуулан хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цуглуулж байгаад нэг бус удаа баригдсан байна. Эдгээр төхөөрөмж нь үргэлж асаалттай байдаг тул таны гэр дотроо ярьсан бүх зүйл бичигдэж үлдэнэ гэсэн үг юм.

3.Deepfake
Deepfake нь хиймэл оюун ашиглан бичлэг дээрх хүний царайг өөр хүнийхээр орлуулах технологи юм. Гэхдээ энэхүү технологийг ашиглан бусдыг, ялангуяа улс төрчдийг хийгээгүй зүйлийг нь хийсэн болгож харагдуулж болно. Тиймээс бусдыг гүтгэх, сүрдүүлэх гэмт хэрэг гарах магадлал өндөр болж байгаа юм.

4.Автомат жолоодлоготой машин
Хиймэл оюун жолооддог машинтай байх нь нэг бодлын амар мэт санагдаж байж болох юм. Гэхдээ өөрийн амь насаа төөхөөрөмжид бүрэн даатгана гэдэг тийм ч ухаалаг сонголт биш байх.

5.Тархиараа комьпютер удирдах
Ирээдүйд хүмүүс тархиндаа суулгасан чипний тусламжтай бусад хэрэгслүүдийг бодлоороо удирдаж эхэлнэ гэж байгаа. Мөн тусгай суулгацыг ашиглан хараагүй болсон эсвэл мэдрэлийн согогтой хүмүүсийг эмчилж болно хэмээн үзэх болжээ. Ирээдүйд бүр хүний тархийг хагас компьютер болгосноор хиймэл оюун болоод хүний оюуныг хослуулна гэнэ. Харин тус суулгацыг хакердан таны ой санааг арчих эсвэл таныг өөрийг тань удирдах боломж бүрэн бий.

6.Боловсронгуй робот
Анхны роботууд нь хүүхдийн тоглоом мэт энгийн загвартай байсан бол сүүлийн үед илүү боловсронгуй загваруудыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тэдгээр нь гэр цэвэрлэж, ресторанд хоол зөөж, хүүхэд харж, нохой салхилуулах гэх мэт энгийн ажил “эрхлэх” болжээ. Мэдээж хэрэг тулааны зориулалттай цэргийн роботууд ар араасаа гарч ирж байгаа нь үнэн. Ирээдүйд тэдгээр роботууд нь хүнээс ухаан болоод хүчээр илүү болно гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Одоо үе нийгэм яаж хөгжиж байн. Бүтээсэн юмнаасаа болж том хохирол авч мэдэхээр болсон цаг үе Техник технологи өдөрөөс өдөрт хөгжиж ирсээр байна. тиймээс дээр 6 технологи хамгийн аюултай технологтоо орсон билээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
3
+1
4
+1
6
Back to top button