ОДУУД

Jordan-аас өмнөх домогт Elgin Baylor таалал төгслөө

Лос Анжелес Лэйкерс багийн домогт тамирчин, өөрийн цаг үеийнхээ Жордан байсан Элжин Бэйлор өнөөдөр/2021.03.23/ 86 насандаа зуурдаар таалал төгсчээ.

Элжин Бэйлор нэг тоглолтод ганцаараа 71 оноо авч байлаа.

Тэрээр 1961-1962 онуудын хооронд армид алба хааж байх хугацаандаа амралтын өдрүүдэд “Лэйкерс”-ийн төлөө тоглолтуудад оролцож, 38 оноо, 19 самбараас бөмбөг авалт дунджилж байв.

Lakers-ийн эзэн Женни Басс түүний талаар “Элжин бол өөрийн цаг үеийнхээ супер од байсан. Олон ч хүн энэ талаар ярьдаг. Lakers-ийг Лос Анжелес хотод нүүж ирэхээс өмнө Миннеполис хот байхад тоглож байсан цөөн тоглогчдын нэг нь тэр байсан.

Лос Анжелес Лэйкерс” багийн домогт тамирчин Мэжик Жонсон твиттер хуудаснаа “NBA-ийн түүхэн дэх анхны нисдэг хүн, Лэйкерсийн домог, алдрын танхимын гишүүн Элжин Бэйлор та минь тайван нойрсдоо. Майкл Жордан агаар дээр гайхалтай зүйлс хийхээс өмнө Элжин Бэйлор бүгдийг нь хийдэг байлаа.

Гайхалтай эр хүн, гайхалтай характер. Намайг анх лигт орж байхад өгч байсан зөвлөгөөнд тань үргэлж баярлаж явна.

Мэдээлэлийн эх сурвалж : .latimes.com

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button