ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хувьслын нөлөөгөөр хүний биед өдгөө хэрэггүй болсон эрхтнүүд

Хүний биеийн эд эрхтнүүд бүгд л өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Гэхдээ амьдралын нөхцөл сайжирснаас шалтгаалан зарим эд эрхтнүүд төдийлөн ашиглагдахаа больсон байна. Өөрөөр хэлбэл, бидний өвөг дээдэст ихээр хэрэг болдог байсан зарим эд эрхтэн орчин цагийн хүмүүст хэрэггүй болоод зогсохгүй дийлэнхэд нь байхгүй болжээ.

1.Агт араа

Өвөг дээдсээс маань үлдсэн хамгийн таагүй өв бол огт араа бололтой. Тэрээр ургаж эхлэхдээ маш аймшигтай өвдөлт, таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэл эрт дээр үед энэхүү шүдний тусламжтайгаар хүн төрөлхтөн хооллодог байв. Тэд ихэнхдээ хатуу мах иддэг байсан учир 20-25 насандаа бараг шүдгүй үлддэг байж. Мэдээж, тухайн үед шүдний эмч гэх ойлголт байгаагүй нь ойлгомжтой.

2.Бугуйны булчин

Бугуйны урт булчингийн тусламжтайгаар бидний өвөг дээдэс модны мөчрөөс дүүжлэгдэж, харайж аюулаас зугтаж байсан юм. Тэд модны мөчир дамжин дүүлэхийн оронд газраар явах болсноор уг булчин хэрэггүй болжээ. Орчин үед дэлхийн хүн амын 15%-д энэ булчин байдаггүй. Харин танд байдаг уу?

3.Үсний булчин

Хүний бие дээрх шар үсийг босгох үйлчилгээтэй булчин гэж бий. Хамаг бие арзас хийж, шар үс босох мэдрэмжийг хүн бүр мэдэрч байсан байх. Эрт үед амьтад үсээ хөвсийлгөн босгож биеийнхээ дулааныг хадгалдаг байжээ. Харин бидний өвөг дээдэс үсний булчингийн тусламжтайгаар биеэ хамгаалдаг байв.

4.Хамрын дайвар хөндий

Энэхүү хамрын хажууд байрлах хөндий зай бидний хувьд таагүй үр дагавар авчрах болсон. Үүнээс болж хамрын төрөл бүрийн өвчлөл болох гайморит, синусит гэх мэт өвчин үүсдэг байна.

Магадгүй өнгөрсөнд өвөг дээдсийн маань үнэрлэх мэдрэмжийг илүү сайжруулдаг байсан байж болох юм.

5.Чихний булчин

Дарвины овгор гэдэг нь чихний дээд хэсгийн илүү гарсан хэсгийг хэлдэг. Гэхдээ орчин үед энэ зүйл бараг л байхгүй болсон бөгөөд дэлхийн хүн амын 10%-д л ажиглагдана. Өнгөрсөнд энэ төрлийн хэлбэртэй чих нь холоос дайснаа сонсоход тусалдаг байсан юм. Чихний булчин бүр ховор тохиолдоно. Чихээ хөдөлгөж чаддаг хүн ховор байдаг шүү дээ.

6.Гуравдугаар аньсага

Хөхтөн амьтад болон шувуудын хувьд энэ нь чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Нүдийг чийгшүүлж, тоос, салхинаас хамгаалдаг байсан гэнэ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэсэг бидэнд хэрэггүй болсон учир хэмжээ нь жижигсэх болсон аж.

7.Эрэгтэй хүний хөхний товч

Энэ таныг гайхшруулж болох ч хамгийн хэрэггүй эрхтний нэгээр нэрлэжээ. Хүн бүр эхийн хэвлийд бүрэлдэхдээ эмэгтэй хүйсийнх байдаг. Өөрөөр хэлбэл хүйс нь тодорхойлогдохоос өмнө ураг хөхний толгойтой байна гэсэн үг юм. Ингээд тестостерон дааврын нөлөөгөөр эрэгтэй хүйсийг олж мэндэлдэг.

Хэрэв таньд энэ мэдээ мэдээлэл таалагдсан бол Like and share хийх ээ бүү мартаарай

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
2
+1
1
+1
6
+1
0
+1
2
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button