ЗӨВЛӨГӨӨ

Таныг баян чинээлэг болоход саад болох зуршилууд

Баян чинээлэг болно гэдэг хувийн зохион байгуулалтаас гадна зуршлаас нь их шалтгаана. Гэхдээ тийм зуршилтай байлаа гээд үргэлж хоосон явах албагүй, харин өөрийн хувийн зохион байгуулалтыг сайжруулан дутагдлаа засах хэрэгтэй

1.Цөөн тооны танилтай байх
Олон хүнд шинэ танилтай болох хэцүү байдаг. Тиймээс тэд танилын хүрээгээ тэлж чадалгүй өтлөх нь бий. Харамсалтай нь бизнесийн ертөнцөд олон танилтай байж амжилтанд хүрдэг.

2.Хувь тавиланд итгэх
Бүх зүйлийг ямар нэг бурхан нь урьдаас шийдсэн учраас юуг ч өөрчилж болохгүй гэж боддог хүмүүс бий. Гэвч чинээлэг хүмүүс өөрийн ирээдүйг зөвхөн өөрийн гараар бүтээж болно гэдгийг ойлгодог.

3.Эрүүл мэндээ хайхардаггүй
Судалгаагаар амжилтанд хүрсэн хүмүүсийн 76 хувь нь өөрийгөө эрүүл байлгах тал дээр байнга анхаарал хандуулдаг гэсэн байна. Харин ядуу хүмүүсийн 13 хувь нь л өөртөө анхаарал тавьдаг гэжээ.

  1. Эрсдэлээс айдаг
    Эрсдэл хүлээхгүй байх зуршил нь бага орлоготой хүмүүсийн хамгийн том бэрхшээл юм. Ядуу хүмүүсийн цөөн хувь нь л өөрсдийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд эрсдэлд орохыг хүсдэг бол баячуудын талаас илүү хувь нь эрсдэл байнга хүлээдэг. Гэхдээ эрсдэл нь дангаараа хангалтгүй юм.
  1. Зорилгогүйгээр амрах
    Хүмүүс ямар ч үр бүтээл гаргалгүй хий дэмий цагийг өнгөрөөх замаар амардаг. Мэдээж өөрийгөө ямар нэг зүйлээр сатааруулж байж хүн стрессээ тайлдаг ч ямар ч үр ашиггүй юм хийхийн оронд өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зарцуулсан нь дээр.

6.Орой босох
Олон хүн хүссэн цагтаа унтаж хүссэн цагтаа сэрэхийг илүүд үздэг бол чинээлэг хүмүүс ажил эхлэхээс дор хаяж 3 цагийн өмнө сэрээд хүссэн зүйлсээ гүйцэлдүүлж амждаг байна. Тэд мөн орой биш эрт унтдаг учраа нойроо хангалттай авдаг.

7.Хов базаж гомдоллох
Ядуу хүмүүс бусдыг өөлж гомдоллох замаар сэтгэлээ засдаг. Харин баян хүмүүс өөдрөг үзэлтэй хүмүүсээр хүрээлүүлэн үргэлж ирээдүйг харж явдаг.

  1. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий
    Баячууд тансаг хэрэглээгээ гайхуулдаг ч тэдний хувьд энэ нь энгийн хэрэглээ гэдгийг ойлгох ёстой. Ядуу хүмүүс харин чинээлэг харагдахын тулд хэзээ ч төлж дийлэхгүй зүйлсийг зээлээр авч эцэст нь дампуурч дуусдаг. Харин баячууд төлөвлөгөө гаргаж, түүндээ нийцүүлэн худалдан авалт хийдэг.

10.Бусад шиг амьдрах
Бүх зүйлийг үгүйсгэх хэрэггүй. Зүгээр л бусдаас арай өөр сэтгэх гээд үз. Үргэлж бусдын адил сэтгэх гэж ородох хэрэггүй өөрт тань төрсөн шинэ соргог зүйлийг хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.

11.Бүх зүйлийг хар цагаанаар бодох
Хүмүүс энэ хорвоо дээрх бүх зүйл зөвхөн сайн муу 2 талтай гэж итгэдэг. Энэ нь үнэний ортой ч нэг хүнд муугаар нөлөөлөх зүйл нөгөөд нь давуу тал болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс бүх зүйлийг зөвхөн өөрийн бус бусдын байр суурьнаас харахыг хичээ.

12.Хий гэснийг л хийдэг
Ямар ч санаачлагагүй хүний хий гэснийг хийгээд амьдрахад хангалттай гэдэгт олон хүн итгэдэг. Ийм маягаар амьдарвал идэх хоолонд санаа зовохгүй ч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин санаачлага гарган шинэ зүйл эрэлхийлэх юм бол их мөнгө олохгүй ч асар их туршалага хуримтлуулан ирээдүйд амжилтанд хүрэх замаа засна.

Бүгдийн уншсанд тань баярлалаа
Та дээрх заавруудыг дагснаар баяжих болно

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button