ФОТО МЭДЭЭЛЭЛ

Амьд явахдаа өөрийн хөшөөтэй болсон “азтай” 6 хүн.

Хүн төрөлхтний түүхэнд гавьяа байгуулж, олонд танигдсан эрхмүүдийн дүр төрхийг мөнхлөхийн тулд хөшөө босгож ирсэн билээ. Урьд цагт ихэвчлэн тухайн хүнийг хорвоогоос хальсны дараа хөшөөг нь барьдаг байсан ч орчин үед олны танил болох нь илүү амар болсон учраас тэдгээр хүмүүсийн одоогийн төрхийг нь хадгалахын тулд илүү эрт хөшөө босгох болжээ.

Арнольд Шварценеггер.

Алдарт бодибилдингийн тамирчин, жүжигчин, улс төрчийн хөшөө Охайо мужийн Колумбус хотод бий. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Арнольд Классик наадмын үеэр буюу 2014 оны арга хэмжээний үеэр тус хөшөөний нээлт болсон байна. Мөн Шварценеггерийн төрсөн Тал тосгонд 2011 онд үүнтэй ижил хөшөө босгосон байдаг.

Светлана Хоркина.

Дэлхийн, Европ, Олимпийн наадмын аваргад зориулсан хөшөөг тамирчны төрөлх хот болох Белгородын их сургуулийн спорт цогцолборын ойролцоо босгожээ. Светлана Хоркина өөрөө уран барималч Анатолий Шишковтой хамт ажиллах хангалттай цаг гаргаагүй тул түүний оронд гимнастикч Жулиа модел болсон гэдэг.

Сильвестр Сталлоне.

Сильвестр Сталлоне өөрийн бүтээсэн Рокигийн хөшөөг 1982 онд бие даан Филадельфийн Урлагийн музейн ойролцоо байршуулахаар захиалжээ. Хотын захиргаа уг баримлыг Роки киноны сурталчилгаа гэж үзсэн бөгөөд нутгийн цэнгэлдэх хүрээлэнд шилжүүлэн байршуулсан байна. Энэ явдлаас хойш 23 жилийн дараа Сталки “Роки Балбоа” кинон дээр ажиллаж байхдаа хүрэл Рокиг музейн ойролцоо дахин байрлуулахыг эрх баригчдаас өөрийн биеэр хүссэн байна. Тэрээр ийнхүү олон нийтийн дэмжлэгийн тусламжтай хөшөөг энэ газарт үүрд үлдээх зөвшөөрөл авч чадсан аж.

Диего Марадона.

Домогт хөлбөмбөгчинд зориулсан хөшөөг 2018 онд Буэнос-Айрес дахь Аргентинос Жуниорс хөлбөмбөгийн клубын хажууд байрлах хотын захиргааны нэг байшингийн дээвэр дээр нээжээ. Хөшөө нь тамирчныг ид оргил үедээ байх үеийг дүрсэлсэн бөгөөд эвдэн сүйтгэгчдээс хамгаалахын тулд дээвэр дээр байрлуулсан байна. Энэ бол дэлхийн алдарт довтлогчийн дөрөв дэх хөшөө боловч төрөлх орон Аргентинд нь анх удаа мөнхөрч байгаа нь энэ аж. 

Вуди Аллен.

Испанийн Астуриас мужийн захиргааны төв Овьедо хотод 2002 онд алдарт найруулагчийн хөшөө гарч ирсэн нь олныг гайхшруулжээ. Вуди өөрөө Овьерод хоёр удаа л ирж байсан бөгөөд энд ямар нэг дурсагдахаар зүйл хийгээгүй юм. 

Кристиано Роналдо.

2014 оны 12-р сард алдарт хөлбөмбөгчийн төрсөн хот Фуншал Мадейрад хөшөөг нь босгожээ. Роналдо нээлтийн ёслолд биечлэн оролцсон бөгөөд хэлсэн үгэндээ нутагтаа эргэж очих боломжийг олгосон элэг нэгтнүүддээ талархал илэрхийлсэн юм.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
5
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button