ФОТО МЭДЭЭЛЭЛ

Элон Маскийн эхнэр, этгээд хэв маягтай бүсгүй.

Канадын дуучин Граймс саяхан 33 нас хүрсэн билээ. Өвөрмөц хэв маягаараа алдартай энэхүү уран бүтээлч тэрбумтан Элон Маскийн хүүгийн ээж юм. Өнөөдөр та бүхэнд энэхүү өвөрмөц эмэгтэйг танилцуулахаар бэлдлээ.

2018 оны MET Gala-ийн улаан хивсний ёслолын үеэр дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг, тэрбумтан Элон Маск, Канадын алдарт дуучин Граймс нар хамт хүрэлцэн ирж, олны анхаарлыг татсан билээ. Тэднийг хосууд болсон гэх мэдээ урлаг төдийгүй эдийн засгийн салбарт хүртэл маш том нөлөө үзүүлсэн байдаг.

Тэрбээр Граймс гэх тайзны нэрээрээ алдаршсан Канадын хөгжимчин, дуучин, продюсер зэрэг урлагийн олон талын авьяастай нэгэн юм. Багадаа тэрээр астрофизикч болохыг мөрөөддөг байсан ч Монтреалийн Мак Гилл их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж, 2000 оноос хөгжим бичиж эхэлжээ. Харин 2007 онд Граймсыг найз нь хамтлагтаа урьж дуучин болохыг ятгаснаар барахгүй, түүнд итгэл төрүүлсэн аж.

Мөн өөр нэг найз нь түүнд хэрхэн дуу бичихийг зааж өгснөөр Клейр бие даан дууны хөгжим зохиож эхэлсэн байна. Граймсын цомгууд жил жилийнхээ шилдгээр нэрлэгдэж, олон шагнал хүртсээр ирсэн. Түүгээр ч зогсохгүй мэргэжлийнхэн түүнийг өндрөөр үнэлдэг нь олон сэтгүүлийн нийтлэлээс харагддаг билээ. Тэрбээр дуулахын хажуугаар олон шинэ уран бүтээлчдийг ивээн тэтгэж, тэднийг төлөөлөх дуу хоолой болдог. Тэрээр японы анимэгийн хэв маягийг өөрийн бүтээлдээ түлхүү тусгаж өгдөг.

Түүнээс гадна Граймс муугүй видео тоглоомчин гэдгээрээ алдартай. 2019 оны 11-р сард Маск Теслагийн шинэ машинaa танилцуулахдаа нууцлаг кибер-охины холограм ашигласан нь үнэндээ Граймстай маш адилхан харагдаж байсан юм. Хэдхэн сарын дараа Граймс өөрийн зургаа инстаграм, твиттертээ нийтэлж, хүүхэдтэй болсноо нийтэд зарлажээ.Хосууд хүүгээ 2020 оны 5-р сарын 4-нд өлгийдөн авсан бөгөөд ” X АЕ A-12″ хэмээх нэр өгсөн байна.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
2
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button