ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хамгийн өндөр үнэтэй металл.

Дэлхийн хамгийн өндөр үнэ хүрдэг металлыг Калифорниум гэх бөгөөд хүмүүсийн мэддэг цагаан алт, титантай харьцуулшгүй юм. Уг элементийг анх 1950 онд Гленн Сиборг Калифорнийн их сургуулийн цацраг идэвхт элементийн реакторт бүтээжээ.

Тус металаас жилд ердөө 5-10 граммыг гаргаж авах боломжтой бөгөөд 1 граммын үнэ нь 6.5 сая доллар хүрдэг. Маш хортой боловч тэр хэмжээгээрээ асар их энерги агуулах уг металыг Турк, Хятад, Австрали улсуудад нийлүүлдэг хэдий ч үйлдвэрлэлийн технологи урт хугацаа шаарддаг тул эрэлт ихтэй байдаг. 

Асар өндөр үнэтэй энэхүү элементийг анагаах ухаанд хавдрын туяа эмчилгээ хийхэд түлхүү ашигладаг. Мөн калифорниумын тусламжтайгаар онгоц, сансрын хөлөг зэрэг томоохон техникийн бүтцийн согогийг задаргаа оруулахгүйгээр тодорхойлдог. 

Эрдэмтэд калифорниумыг бусад ховор металын адил саран дээр дэлхий дээрхээс хэд дахин их хэмжээтэй байгаа гэж үзэж байна. Энэ нь хүн төрөлхтөн саран дээр судалгааны станц байгуулж, цаашдаа олборлолт хийхээр болсон шалтгаануудын нэг юм.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
3
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button