ФОТО МЭДЭЭЛЭЛ

Бодит амьдрал дээрх Дани охины гунигт түүх.

Данийн иргэн Эйнар Вегенер хэмээх залуу өөрийнхөө байгаа байдалд нэг л сэтгэл дундуур байдаг байв. Хэдийгээр тэрээр эхнэртэй, ажил төрөлтэй, бусдын хэлдгээр дутах зүйлгүй нэгэн байсан ч эцэстээ өөрийгөө үзэн ядаж эхэлсэн байна.

Тэрбээр эр хүн биш, эмэгтэй хүн байхыг хүсдэг гэдгээ ойлгосон бөгөөд даашинз өмсөж, нүүрээ будах болж өөрийгөө Лили Элбе хэмээн нэрлэсэн байдаг. Түүний эхнэр Герда Вегенер бол авъяаслаг зураач байсан бөгөөд хувцас загварын сэтгүүлийн нүүрэнд тавигдах зургийг зурдаг байв.

Залууд даашинз өмсгөхөд үзэсгэлэнтэй харагдаж байсан тул Анна Ларсен олон зүйл бодолгүй түүнийг Лили гэж дуудсан нь хожим Лили Элбе нэр болж үлдсэн байна . 1920-иод оны эхээр Магнус Хиршфелд хэмээх герман эмч хүний бэлгийн чиг хандлагыг судлах институт байгуулсан байна.

Тэрээр ажлынхаа хүрээнд “транссексуализм” хэмээх зүйлийг судалж байгааг олж мэдсэний дараа Элбе чухам юу мэдрээд байгаагаа олж ухаарсан аж. Магнус хүний биеийн хүйсийг солих мэс засал хийхээр төлөвлөж байжээ. Лили үүнийг мэдээд ямар ч эргэлзээгүйгээр мэс засал хийлгэхээр Герман руу нүүжээ.

Эхний гурван мэс заслын дараа Лили хууль ёсоор эмэгтэй хүн болжээ. Харамсалтай нь түүний мөрөөдөл бүтээгүй бөгөөд тэрбээр мэс заслын хүндрэлийн улмаас 3 сарын дараа 1931 оны 9-р сард хорвоог орхисон байна.

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
2
+1
0
+1
0
+1
3
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button