ДЭЛХИЙ

Хэрэв та харь гариг дээр амьдардаг байсан бол ямар харагдах вэ?

Амьдарч буй орчин солигдох үед ямар ч амьтанд бие физиологийн өөрчлөлт гарч, дасан зохицох хэрэгтэй болно. Хүн огт өөр уур амьсгалтай ертөнцөд очиж амьдарвал гадаад төрх нь эрс өөрчлөгдөх нь мэдээж хэрэг.

Буд гариг дээр.

Таны төрх: Мах, яс нь эдгээр хүнд нөхцлийг хэзээ ч даван туулж чадахгүй. Тиймээс үүний оронд энд байгаа хүмүүсийн арьс титан зэрэг галд тэсвэртэй металл шиг хатуу болно. Амьсгалын тогтолцоо шаардлагагүй тул хамарны хэрэг байхгүй. Харин хүний нүд нарны гэрлээс өөрийгөө хамгаалахын тулд нарны шил шиг болно.

Ангараг гариг дээр.

Таны төрх: Хүн илүү бага татах хүчний нөлөөгөөр илүү өндөр булчинлаг болж нарны гэрлийг илүү сайн мэдрэхийн тулд илүү нүдний хэмжээ хамаагүй томорно. Цацрагаас өөрийгөө хамгаалахын тулд таны арьсны гадарга меланин биш, каротиноид бодисоор хучигдаж эхэлнэ. Үүний нөлөөгөөр бидний арьс улбар шар өнгөтэй болно.

Бархасбадь гариг дээр.

Таны төрх: Өндөр даралт, огцом өөрчлөгддөг температур, шингэн ихтэй орчинд бидний бие манай дэлхийн далайн гүнд байдаг амьтадтай адил болно. Тэрхүү далайн гүнд байдаг амьтад нь байж болох бүхий л эх сурвалжаас тэжээл олж чаддаг. Мөн бидний бие тус гарагийн цацраг идвэхит бодисоос хамгаалах дун ургуулах магадлалтай.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
3
+1
1
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button