ФОТО МЭДЭЭЛЭЛ

Гудамжны муур өвчтэй зулзагануудаа эмнэлэгт авч иржээ.

Муур гэдэг бидний бодож байгаагаас хавь илүү ухаалаг амьтад болохоо үйлдэл бүрээрээ баталсаар байдаг билээ. Туркийн гудамжинд амьдардаг эзэнгүй муур зулзагануудаа эмнэлэгт хүргэн ирж, эмч нарыг гайхшруулсан байна. Эмч нар урьд өмнө нь ийм явдал харж байгаагүй боловч зулзагануудын нэг нь өвдсөн байх гэж таамаглаад, үзлэг хийхээр шийджээ.

Муур ээж зулзагануудаа нэг нэгээр нь эмнэлэгт оруулан ирж, хүмүүсийн анхаарлыг татахыг оролдож байжээ.

Гайхсан эмч нар зулзануудад үзлэг хийхэд бяцхан муурнуудын нүд үрэвсэж, нүдээ нээж чадахгүй болсон байж таарчээ.

Муур ээжийн зорьж ирсэн эмнэлэг амьтны эмнэлэг байгаагүй ч эмч нар нь мэргэшсэн малын эмчээс зөвлөгөө авч, нүдэнд нь эм дусаасан байна.

Ийнхүү хэсэг хугацааны дараа зулзагануудын нүдний үрэвсэл намдаж, нүдээ нээн юм харж чаддаг болсон аж.

Муур ээжийг зулзагануудын хамт эмнэлэгт байрлуулжээ.

Одоо тэднийг эзэнтэй болгохын тулд амьтан хамгаалах байранд шилжүүлсэн байгаа гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
6
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button