ОДУУД

Олон нийтийн сүлжээнээс зайлсхийдэг одод.

Олны танил хүмүүс шүтэн бишрэгчдээ илүү өөртөө татахын зэрэгцээ, илүү алдартай болохын тулд нийгмийн сүлжээнд өдөр бүр маш идэвхтэй байдаг билээ. Тэгвэл алдартнуудын дунд тодорхой шалтгааны улмаас цахим сүлжээнд огт нэгддэггүй хэсэг бүлэг хүмүүс бий.

Даниэл Радклиф.

Цахим орчинд өөрийг нь шүүмжилсэн сэтгэгдэл уншина гэхээс маш их айдаг тул нийгмийн сүлжээний хаяг нээх бодол байхгүй гэж хэлж байсан удаатай. Түүний хувьд өглөө бүр босоод өөрийнхөө тухай сөрөг сэтгэгдэл сонсоно гэдэг хар дарсан зүүдтэй адил гэнэ.

Эмма Стоун.

Эмма Стоун саяхнаас нийгмийн сүлжээний хаягуудаа хаасан аж. Тэрээр цахим орчинд дэндүү их сөрөг зүйл байдаг гээд хүмүүс аар саар зүйсээр оролдох нь хэвийн үзэгдэл ч тийм зүйл өөрт нь тохирохгүй гэж хэлсэн байна.

Роберт Паттинсон.

2017 онд ямар ч тохиолдолд олон нийтийн сүлжээнд хаяг нээхгүй гэж байсан юм. Гэвч тэрээр саяхнаас “твиттер хэрэглэх зугаатай байдаг.” гэж хэлснийг харахад бодлоо өөрчилсөн бололтой. Гэхдээ түүнд албан ёсны хаяг байхгүй бөгөөд нэрээ нууцлан бусдыг дагахыг илүүд үздэг шинжтэй.

Кристен Стюарт.

Тэрээр олон нийтийн сүлжээг хүмүүсийн амьдралд ихээхэн хэрэгтэй зүйл гэж үздэг ч өөрт нь хэрэггүй хэмээн мэдэгдсэн байдаг.

Саоршэ Ронан.

Тэрээр олон нийтийн сүлжээнд болж буй зүйлсийн аясыг дагах нь туйлын залхуутайн дээр хүний амьдралд хэрэгцээгүй явдал гэж хэлсэн юм. 

Брэд Питт.

Брэд Питт өөрийн гэсэн цахим хаягтай байхыг хүсдэггүй ч түүгээр дамжуулан өөрийн талаарх цуурхлыг дарж болох тул тун хэрэгтэй зүйл гэж үздэг гэжээ. Гэхдээ тэр өөрөө нийгмийн сүлжээний хаягаа хөтөлдөггүй байна.

Даниэл Крэйг.

Даниэл Крэйг өөрийнхөө болоод гэр бүлийнхээ амьдралыг олны хэл амнаас зайдуу байлгахын тулд нийгмийн сүлжээ хэрэглэдэггүй.

Скарлетт Йохансон.

Скарлетт Йохансон нийтлээд байх сонирхолтой зүйл байхгүй учраас нийгмийн сүлжээгүй гэж хэлж байв. 

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button