ФОТО МЭДЭЭЛЭЛ

Аварга гахайтай хамт амьдардаг Шотланд бүсгүй

Франциско бол 127 кг жинтэй насанд хүрсэн Вьетнам гахай юм. Гайхамшигтай нь тэрээр байшинд эзэдтэйгээ хамт амьдардаг. Хүйтэн цаг агаараас түүнийг хамгаалахын тулд сайхан сэтгэлтэй эзэн нь түүнд тусдаа өрөө гаргаж өгчээ.

54 настай шотланд бүсгүй Карлук хотын иргэн Мораг Сангстер гэртээ энэхүү гахайг оруулахаар шийдсэн байна.

Мораг түүний зан авирыг амархан олдог гэнэ. Франциско ямар нэг юм хүсэх юм бол элдэв янзын дуу гаргадаг гэнэ. Тэрээр бас бусад гэрийн тэжээвэр амьтадтай адил тавилга зүгээр байлгадаггүй ажээ

Франциско мөн гэр дотор биш гадаа бие засч сурсан байна.

Мораг гахайгаа өөр нэгэн айлаас авсан гэжээ. Тус гэр бүл вьетнам гахайг ийм том болдог гэж мэдээгүй тул тэжээж барахгүй болсон гэнэ.

Франциско гадаа хүйтэнд байж дасаагүй учраас ийнхүү гэрт хоноглох болжээ. Өнөөдөр тэрээр тус гэр бүлийн жинхэнэ гишүүн болсон байна.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button