Business

Долоо хоногт 1000 доллар олдог мэргэжлийн “оочерлогч залуу”

Хэдийгээр орчин үед цахимаар бүх зүйлийг зохицуулж болдог болсон ч зарим нэг бараа бүтээгдэхүүн авах, арга хэмжээнд оролцохын тулд уртаас урт дараалалд өглөөнөөс орой хүртэл дугаарлах хэрэг гарсаар байгаа билээ.

Үүнийг анзаарсан Роберт Самуэл хэмээх залуу “Same Ole Line Dudes” хэмээх компанийг байгуулжээ. Энэхүү компанийн ажилтнууд таны оронд уртаас урт дараалалд зогсож, алтан цагийг тань хэмнэх гэнэ. Самуэл эхний цагт 25 ам.доллар, нэмэлт хагас цаг тутамд 10 ам.доллар авдаг байна.

Нэг долоо хоногт тэрээр 1000 ам.доллар хүртэлх ажлын хөлс авдаг байна. Самуэл энэ бизнесээ 2012 онд эхлүүлсэн. Нэг өдөр өглөөний 8 цагаас 19 цаг хүртэл хүлээсний эцэст Самуэл оочерийн дугаараа зарж 325 доллар олжээ. Тэрбээр мөн удаан зогсож ядарсан хүмүүст сууж хөлөө амраах хайрцаг зарж, тус бүрээс нь 5 ам.доллар авсан байна. Самуэлийн найзууд хүртэл түүнтэй нэгдэж эхэлсэн байна.

Ийнхүү тэрээр шинэ үйлчлүүлэгч авахдаа арав орчим найзууд руугаа мессеж илгээж, хэн нь оочерлох вэ гэдгээ шийддэг байна. Гайхалтай нь Самуэлийн бүх үйлчлүүлэгчид баян биш гэнэ. “Үйлчлүүлэгчид маань бүгд энгийн хүмүүс байдаг. Олон хүн ажилтай завгүй боловч шинээр нээлтээ хийж байгаа кино эсвэл шинээр худалдаанд гарч байгаа бүтээгдэхүүнээс хоцрохгүйн тулд бидэнд мөнгө төлдөг.” гэж бизнесийнхээ тухай хуваалцсан байв.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button