ФОТО МЭДЭЭЛЭЛ

23 насандаа 11 хүүхэдтэй болсон бүсгүй цаашдаа 100 хүүхдийн ээж болохоор төлөвлөж байна.

ОХУ-ын иргэн Кристина Озтурк энэ жил 23 настай боловч энэ насандаа хэдийнээ 11 хүүхдийн ээж болоод амжсан байна. Тэрээр цахим орчинд гэр бүлийнхээ хэтийн төлөвлөгөөг хуваалцсанаар олны анхаарлын төвд ороод байгаа билээ.

Кристина болон Галип Октуркийн гэр бүл ирэх 7 жилийн хугацаанд 100 гаруй хүүхэдтэй болж, өнөр гэхэд багадахаар гэр бүл цогцлоох гэнэ. Ганцаараа охиноо өсгөж буй Кристина бүсгүй Гүржийн Батуми хотоор аялж яваад өөрөөсөө 33 насны зөрүүтэй, саятан Галип Озтурктай учирч, хоёул анхны харцаар бие биедээ дурласан аж.

Ийнхүү Кристина өөрийн охин Викагийн хамт Галип Озтуркийн гэрт хамтдаа амьдрах болжээ. Хосууд хүүхдийн талаар харилцан зөвшилцөж, тээгч эхчүүдийн тусламжтайгаар олон хүүхэдтэй болохоор шийджээ.

Ингэснээр Кристинагийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүйгээр хосууд олон хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө биелүүлж чадах гэнэ. Кристина зургаан жилийн өмнө том охин Викагаа өөрийн биеэр тээж төрүүлсэн байна.

Харин гэр бүлийн шинэхэн гишүүдийн хувьд Кристина, Галип нарын биологийн хүүхдүүд мөн бөгөөд тээгч эхчүүдийн ачаар хорвоод мэндэлсэн аж. Мөн хосууд хүүхдүүдийнхээ тоог нэмэх хүсэлтэй байгаагаа нуугаагүй ч эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа гэжээ.

Тэд эхэндээ нэг жилд нэг хүүхэд төлөвлөж байсан хэдий ч тээгч эхийн санаа олон боломжийг нээж өгснөөр 100 хүүхэдтэй болно гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
9
+1
3
+1
7
+1
30
+1
4
+1
6

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button