АнгилагдаагүйФОТО МЭДЭЭЛЭЛ

Дэлхийд алдартай одой жүжигчид.

Байгалиас заяасан авьяасаа хөгжүүлж, түүнийг бодит хэрэг болгон ашиглаж чадсан хүн өөрт тулгарсан ямар ч хүнд хэцүү давааг сөрөн гарч, олны хайр хүндлэлийг хүртсэн амжилт байгуулж чаддаг байна. Үүнд тухайн хүний гадаад төрх болоод бие бялдрын онцлог ямар ч хамаа байхгүй болохыг харуулах олон тохиолдол бий…

Уорвик Дэвис.

Уорвикийг кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай одой жүжигчин гэж зүй ёсоор нэрлэдэг. Ердөө 1м 7 см өндөртэй тэрээр үзэгч олонд сэтгэл татам чанараараа танигдсан юм. Тэрээр хэдийнээ 50 гаруй гаруй кинонд тоглоод амжсан бөгөөд үүнд “Харри Поттер” цувралын профессор Флитвик ба албин Грипхүүк, “Гулливерын аяллууд” цуврал киноны одой Грилдриг, “Нарниагийн домог” дахь одой Никабрик нар багтдаг.

Питер Динклеж.

“Хаан ширээний тоглоом” цувралын гол дүрийг бүтээсэн Питер Динклэйжийн нэр алдар хэдийнээ дэлхий даяар түгсэн нь гарцаагүй. 2019 онд жүжигчин 50 нас хүрсэн бөгөөд дээрх дүрээрээ байж болох бараг бүх мэргэжлийн шагналыг цуглуулжээ.

Кенни Бэйкер.

Энэ жүжигчний жинхэнэ царайг хүмүүс сайн таньдаггүй байж болох ч бараг бүгд түүнийг нэг дүрээр нь маш сайн мэддэг байна. “Оддын дайн” киноны үнэнч, авхаалжтай R2-D2 роботын дүрээрээ тэр дэлхий дахинд алдартай болсон бөгөөд царай, дуу хоолойгоо оролцуулалгүй ийм алдартай болсон гэхээр түүний жүжиглэх ур чадвар хэр сайн болох нь ойлгомжтой.

Андре Буше.

Андре Баучер ганцхан дүрээрээ дэлхий даяар алдартай болжээ. Алдарт Форт Бойард нэвтрүүлэгт тэрээр олон жилийн турш дүрийг бүтээсэн юм. 52 настай жүжигчин эр удахгүй энэ дүрийнхээ 30 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа ч энэ хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй мэт харагддаг. Андре анх карьераа дууны клипны зураг авалтаас эхэлсэн бөгөөд дараагийн жилүүдэд хэд хэдэн дэлгэц болоод тайзны бүтээлд тоглосон байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button