ФОТО МЭДЭЭЛЭЛ

“Ядуу анги давхаргаас ирсэн хүүхдүүдийг нэг жилд хүмүүжүүлж хүчрэхгүй байна” гэж ярьсан Д.Ганзоригт хариуцлага тооцох ёстой.

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэргийн асуудлаар хуралдаж байна. Хуралдаанд УИХ-ын гишүүд, ЗХЖШ-ын удирдлага, Хүний эрхийн комиссын төлөөлөл оролцож байна. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг “Ядуу анги давхаргаас ирсэн хүүхдүүдийг нэг жилд хүмүүжүүлж хүчрэхгүй байна” гэсэн утгатай байр суурь илэрхийлж, шүүмжлэлд өртөв.

Тухайлбал, Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Манай эмэгтэй гишүүд энэ ажлыг санаачилж манлайлж ажилласан. Энэ цэргийн ангид гарч байгаа асуудал удаа дараа гарч байгаа гэмт үйлдэл талаас нь цогцоор нь авч үзэж, дахиж нэг ч цэрэг амь насаа алдахгүй байх, нэг ч эх эцэг хүүгээ алдахгүй байх, нэг ч бүсгүй найз залуу хань ижлээ алдахгүй байх чиглэлд шийдвэртэй арга хэмжээ авах ёстой. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, зарчим, байр сууриас тодорхой харагддаг. Гишүүдийн асуултад хариулж байгаа байдлаас харахад ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй, түүнээс нь болоод бараг алчихсан юм шиг утгатай юм ярьж байна. Маш хариуцлагагүй зүйл ярьж байна. Тиймээс тогтоолын төслийг хэлэлцэх үеэр хариуцлагын асуудлыг ч ярих хэрэгтэй” гэв.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button