ФОТО МЭДЭЭЛЭЛ

Манай дэлхий итгэл найдвараар дүүрэн болохыг батласн сэтгэл хөдөлгөм баримтууд.

2012 онд зааны сүрэг нас барсан Лоуренс Энтони хэмээх эрийн гэрт 12 цагийн турш явсаар иржээ. Тэрээр урьд нь эдгээр заануудын амийг аварч байжээ. Тэд талийгаачийн байшингийн ойролцоо 2 хоносон байна. Лоуренсийг нас барснаас яг нэг жилийн дараа яг тэр өдрөө зааны сүрэг дахин түүний гэрт иржээ.

2001 оны 9-р сарын 11-ы өдөр хөтөч нохой Розелл хараагүй эзнээ шатаж буй ихэр цамхагийн 78 давхраас дагуулан гарч амь насыг нь аварчээ.

Энэ хүн дайнаас зугтахын тулд Бирмээс Бангладеш руу дүрвэжээ. Гэхдээ тэрээр эцэг эхээ орхиж чадаагүй. Нас дээр гарсан эцэг эх нь өөрсдөө явж чадахгүй тул тэр тэднийг мөрөн дээрээ үүрээд 160 км замыг туулсан аж.

2013 онд орон гэргүй эр Билли Рэй Харрис нэгэн эмэгтэйд гудамжинд хаясан 4000 долларын бөгжийг нь буцааж өгчээ. Талархлаа илэрхийлэхийн тулд Сара Дарлинг хэмээх эмэгтэй Биллид хандив цуглуулах цахим хуудас нээжээ. Үүний үр дүнд 180 мянга гаруй ам.доллар цуглуулж чадсан бөгөөд энэ нь Биллид өөрийн гэсэн гэр орон, ажилтай болох боломжийг олгов.

Нэгэн удаа Коста Рикагийн нэгэн загасчин эр буудуулсан матар олж эмчлээд байгальд нь буцааж тавьжээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button