ОДУУДСпорт

Н.Түвшинбаярын медалийн тоог ОУОХ тэг болгосон – БАТЛАГДААГҮЙ

Нэгэн иргэн “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна. Хүнлэг бус үйлдэл гаргасан хэнээс ч байсан Эв найрамдалын бэлэг тэмдэг болдог дэлхийн наадам медалаа хурааж авдаг шудрага журамтай. МУ дэлхийн шившиг болохоосоо өмнө хууль шүүхээрээ ял шийтгэлийг нь өгч шудрага хандана гэж найдаж байна гэсэн постыг оруулжээ.

Уг мэдээлэлд Н.Түвшинбаяр нь Монголын анхны олимпын алтан медальт тамирчин болохыг тодотгосон мэдээлэл дэлгэрэнгүй байна. Мөн Result буюу үр дүн гэсэн хэсэгт Бээжингийн олимпын Алт, Лондоны олимпын Мөнгөн медальт гэж тэмдэглэжээ.

Манай улсын тамирчид олимпоос нийт 26 медаль хүртэж байсан бөгөөд тэдгээрээс зургаан тамирчны медалийн тоо Н.Түвшинбаярынхтай адил тэг болсон харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна” гэдэг нь БАТЛАГДААГҮЙ байна. Түүний холбогдоод буй асуудалтай холбоотойгоор медалийг тэглэсэн бус Олимпийн хорооны сайтын мэдээлэлд зөрүү гарсныг дээр дурдсан тамирчдын мэдээллээс харж болохоор байгаа юм байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button