ФОТО МЭДЭЭЛЭЛ

50 настай япон өвгөн утасны апп ашиглан залуу охидуудын мөнгийг луйварджээ.

Твиттер сүлжээнд azusagakuyuki нэрээр олонд танигдсан үзэсгэлэнт охин бий. Тэрээр 16000 гаруй дагагчтай бөгөөд мотоцикл сонирхдгоороо ихэд алдаршжээ. Мөн бүсгүй авхуулсан зураг бүртээ мотоциклийнхоо дэргэд байгаагаар гардаг аж.

Гэвч түүний жинхэнэ төрх олон хүмүүсийн цочролд оруулаад байна.Тэрээр технологийн дэвшлийн нөлөөгөөр онлайн ертөнцөд харсан бүхэндээ бүрэн итгэх нь эрсдэл дагуулдгийн бодит жишээ боллоо. Байкер охин дурлахгүй байхын аргагүй ажээ.

Япон залуус мянга мянгаараа түүний фэн болсноор түүний луйвар хийх нөхцөл бүрджээ.Тэрээр мотоциклийн шинэ сэлбэг, нэмэлт тоноглолууд авах мөнгө хэрэгтэй байгаа тул өөрийг нь дэмждэг залуусаас их хэмжээний мөнгө цуглуулжээ.

Олон мянган залуус түүнд өөрийн эрхгүй сайн дураараа мөнгө хандивлажээ. Гэтэл энэ үзэсгэлэнтэй охины жинхэнэ төрх толины тусгалд ил болжээ.

Тэгвэл камерын ард угтаа ямар хүн байсан бэ?
Японы нэгэн телевизийн нэвтрүүлэг энэ явдлын бодит түүхийг илчилж, зураг дээрх үзэсгэлэнт охин үнэн хэрэг дээрээ 50 настай эрэгтэй байсан гэдгийг илчилснээр зурагтын нэвтрүүлэгт хүртэл орсон байна.

Хэн ч олон нийтийн сүлжээнээс зүгээр нэг ахимаг насны эрэгтэйг харах хүсэлгүй байсан учраас үзэгчдийн таашаалд нийцүүлэх зорилгоор хөөрхөн охины дүрд хувирч зураг даруулах болсон гэв. Ингэснээр түүний зургууд олон мянган хүнд хүрч эхэлсэн байна.

Тэрээр FaceApp аппликейшн ашиглан царайгаа эмэгтэй болгож өөрчилдөг байсан ажээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
4
+1
2
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button