ФОТО МЭДЭЭЛЭЛ

Солонгос сурагчдын төгсөлтийн зургууд интернетэд хэл ам дагуулав.

Таван сурагч нүүрээ бараан болгон будаж, цахим орчны алдартай миймийг дууриан авахуулсан зураг Солонгост багагүй дуулиан дэгдээжээ.

Энэ нь яваандаа төгсөгч бүр нэг төрлийн “косплэй” хийн монтажны зургаа авахуулах уламжлал болон хувирсан байна. Харин 2020 оны хэсэг төгсөгчдийн зураг багагүй шүүмжлэл, маргаан агуулжээ.

Таван сурагч хар хослол өмсөж, нүүрээ бараан болгон будаж, картон цаасаар хийсэн авс мөрөн дээрээ тавьжээ. Сурагчид Гана улсын соёлын онцлог болох “Гашуудлын бүжигчид”-ийг элэглэсэн нь энэ аж.

Гана улсын иргэд хайртай хүмүүсээ эцсийн замд нь баяр баясгалантайгаар үдэх ёстой гэдэгт итгэдэг. Сурагчдын энэхүү зураг нийгмийн сүлжээнд тарсны дараа хэрэглэгчдийн дунд ихээхэн маргаан үүсчээ.

Нүүрээ будаж элэглэсэн нь арьс өнгөөр дором жилсон үйлдэл, зүгээр өнгөрөөж хэрхэвч болохгүй гэж олон хүн үзэж байхад энэ нь хүүхдүүдийн хөгжилдөж байгаа нэг хэлбэр, дурсгалтай зүйл тул нухацтай хүлээн авах хэрэггүй гэж хамгаалж буй хүмүүс ч байжээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button