ФОТО МЭДЭЭЛЭЛ

Үзсэн хүн бүрт “бачимдмаар” мэдрэмж төрүүлдэг 10 кино.

Ихэнх хүмүүсийн хувьд амьсгалахад ч хэцүү, ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй давчуу газарт гацахаас илүү аймшигтай зүйл байхгүй байх. Тэгвэл зарим кинонууд дээр яг ийм мэдрэмж төрүүлэхээр үйл явдал гардаг аж.

“Buried”

Найруулагч – Родриго Кортез

Дүрүүдэд: Райан Рейнольдс, Хосе Луис Гарсия Перес

Киноны гол дүр болох Иракт гэрээгээр ажиллаж байсан энгийн жолооч гэнэт ухаан ороод авсанд амьдаараа оршуулагдсан болохоо мэддэг. Түүнд зөвхөн асаагуур, гар утас хоёр байх бөгөөд тэрээр өөрт нь юу тохиолдсоныг олж мэдэхийн зэрэгцээ бүгчим авснаас гарахын тулд бүх хүчээрээ хичээдэг.

Cube”

Найруулагч – Винчензо Натали

Дүрүүдэд: Николь де Боер, Никки Гуадани

Бие биенээ үл таних таван хүн өөрсдийгөө үхлийн урхинд орсноо мэднэ. Хоригдлуудын байрлаж буй өрөө нь шоо дөрвөлжин бөгөөд өөр өрөөнүүд рүү орж болох ч тэдгээр нь бүгд аюултай хавхаар тоноглогдсон байна. Дүрүүд эрүүл саруул ухаанаа хадгалж, энэ хачин хоргодох газраас гарах гарцыг олж чаддаг болов уу?

“Platform”

Найруулагч: Халдер Гастелу-Уррутиа

Дүрүүдэд: Иван Массаж, Сорион Эгилеор

Энэхүү кино нь хачирхалтай туршилтанд оролцож буй хэсэг сайн дурынхны тухай өгүүлдэг. Тэд бүгдээрээ маш олон давхар байгууламжид байрлах бөгөөд бүх давхруудыг нэг босоо хонгил холбоно. Тэрхүү хонгилоор өдөрт нэг удаа хоолтой том ширээ буудаг. Тус хоолноос хүн бүр ижил хэмжээгээр идвэл бүгдэд нь хүрэлцэнэ. Гэвч дээд давхрын хүмүүс ихээр шунахайрах бөгөөд давхар доошлох тусам ширээн дээрх хоол маш хурдан багасаж, хүн идэхийн аргагүй хог болж очдог. Үүнээс болоод доод давхрын хүмүүс нэгнээ идэхээс өөр аргагүйд хүрнэ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button