ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хүний цу.с.тай, “чөт гөрийн” пүүз зарагдлаа.

Брүүклинд төвтэйкомпани реппер Lil Nаs X-тэй хамтран чөтгөрийн хэв маяг бүхий пүүз худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ. Энэхүү пүүзний уланд хүний цу с шахсан бөгөөд чөтгөрийн тоо гэгддэг 666 хос үйлдвэрлэгдсэн байна. Хосоороо 1018 ам.долларын үнээр зарагдаж эхэлсэн даруйдаа дууссан уг пүүзийг харин Nike компани шүүхэд дуудав.

Nike Air Max загварыг сайжруулан улаан, хар өнгөөр​​ хийсэн бөгөөд хэлэн дээр нь чөтгөрийн бэлэг тэмдэг болсон доош харсан таван хошууг дүрсэлсэн байна. Нэмж дурдахад гутал тус бүрт 1-666 гэсэн серийн дугаартай гэнэ.

Пүүзний урд хэсэг дэх Luke 10:18 бичиг нь тэнгэрээс муу ё рын сүнс бууж ирсэн тухай өгүүлдэг Лукагийн Евангели судрын аравдугаар бүлэг, 18 дахь хэсгийг илэрхийлж байгаа аж.

Мөн гутал тус бүрт 66 миллилитр улаан бэх, нэг дусал цу с агуулсан капсул зүүж өгсөн байна. Харин үүнд ямар хүний цу сыг хэрэглэсэн талаар MSCHF мэдээлэл гаргаагүй. Алдарт рэппер Lil Nas X уг гутлыг бүтээхэд оролцсон бөгөөд Монтеро дууны клип нь тус бүтээгдэхүүний дизайнеруудад ийм гутал хийх санаа хайрласан гэжээ. Саяхан өөрийгөө ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Lil Nas пүүзний сурталчилгаанд тоглосон юм.

“Nike” компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ пүүзний талаарх ташаа ойлголт газар авч, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг дурдаад, уг компанитай “чөт гөрийн” пүүз ямар ч холбоогүй болохыг онцолсон байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
3
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button