ФОТО МЭДЭЭЛЭЛ

Биеллээ олсон солиотой зөгнөлүүд.

Хүмүүс бодож сэтгэж сурсан цагаасаа хойш ирээдүйд юу болох талаар зөгнөн таамаглаж эхэлсэн билээ. Тэдгээрийн зарим нь хүн үнэмшихийн аргагүй эт гээд байх нь ч бий. Гэхдээ үнэхээр алсын хараатай хүмүүс чухамдаа хөгжил дэвшил хаашаа явж байгааг асар олон жилээр харж чадсан байдаг аж.

Байршил тогтоогч – 1950 он

50-иад оны үед радарын технологи хурдацтай хөгжиж байсан учраас энгийн хүмүүс хүртэл түүнийг ашиглан байршлаа тогтоон, хүссэн газартаа хялбар хүрч болно хэмээн зөгнөж байжээ.

Ирээдүйд сонингоо дэлгэцээр уншдаг болно – 1930 аад он

Өнөө цагийн вэб сайтуудыг 1930-аад онд урьдчилан харсан байжээ. “Нэг л өдөр та өглөөний хэвлэлийн тэргүүн нүүрийг ийм байдлаар унших болно…Ийм зүйл боломжтой гэж үү?” хэмээн бичиж байжээ.

Нүүр нүүрээ хараад ярьдаг утас – 1930 аад он

Жоржиа мужийн Технологийн хүрээлэнгийн шинжлэх ухааны профессор Лиза Яшек нь ретро-футуризм буюу өнгөрсөн үеийнхний ирээдүйн зөгнөлийг судалдаг. Тэрбээр 1800-аад оны сүүл үеэс 1930-аад хооронд амьдарч байсан хүмүүсийн олон зөгнөл биеллээ олсон хэмээн мэдэгдсэн байна.

Дэлхий дээр илүү зай үлдэхгүй учраас барилга мэт суурингууд гарч ирнэ – 1984 он

Мэдээж хэрэг зарим зөгнөлүүд нь биелэхийн аргагүй байсан юм. Тэдгээр нь бодит байдалд нийцэхээс гэхээс илүү тухайн хүн ирээдүйг хэт сайхан болно гэж найдсанаас л үүдэлтэй байх. 

Өөрийгөө жолооддог машин – 1960 он

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button