ФОТО МЭДЭЭЛЭЛ

Гадаад төрхөө тааруухан өөрчилсөн алдартнууд.

Бид бүхэнд зохихгүй өнгөөр үсээ будах, өөрт тохирохгүй үс засалт хийлгэх нь олонтаа тохиолддог. Ингээд гадаад төрхөндөө зоригтой өөрчлөлт хийсэн ч олны шүүмжлэлд өртсөн алдартнуудтай танилцацгаая.

  1. Ума Турман

2 жилийн өмнө үсээ шаргал болгож фенүүдээ гайхшруулж байсан жүжигчин маань удалгүй хуучин стилээ баримтлах болсон нь олон нийтэд таалагдаагүй аж. Бараан үс түүнийг овортой харагдуулж байна гэж шүүмжилжээ.

  1. Жон Траволта

“From Paris with Love” кинонд тоглохын тулд үсээ хусаж, сахал тавьсан Жон Траволтын төрх хүмүүст их л хачин санагджээ. Аз болоход тэрээр зөвхөн дүрдээ зориулж ингэж өөрчлөгдсөн юм.

  1. Кара Делевинь

Хорт хавдартай охины дүрийг бүтээхийн тулд үсээ хусуулсан ч тэрээр бүр эрт энэ тухай бодож байсан гэнэ. Гэвч эргэн тойрныхон болоод шүтэн бишрэгчдэд нь таалагдаагүй юм.

  1. Анн Хэтэуэй

Урт хүрэн үстэйгээ үзэсгэлэнтэй харагддаг байсан тэрээр 2013 онд үсээ шаргал болгоод зогсохгүй халимаг болгосон нь олон хүнд таалагдаагүй.

  1. Жейк Гилленхаал

Тэрээр Patrol кинон дээр халзан цагдаагийн дүрээр гарч ирсэн ч кино дуусаад ургуулсан байна.

  1. Натали Дормер

2014 онд нэгэн арга хэмжээний үеэр нэлээд зоригтой өөрчлөлт хийж ирсэн тэрээр олон нийтийг жинхэнэ цочролд оруулсан юм.

  1. Робэрт Паттинсон

2014 онд мөн дээрх маягаар үсээ засуулсан алдартан бол Робэрт Паттинсон юм. Энэ түүний хувийн сонирхол байсан бөгөөд дуучин Талия Дебретт Барнеттаас санаа авсан гэжээ.

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
1
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button