ФОТО МЭДЭЭЛЭЛ

Төрсөн гарагаар хувь заяаг тань шинжье.

Таны төрсөн өдөр таны хувь заяаг тодорхойлдог гэдэгт та итгэдэг үү? Зарим хүмүүсийн хувьд бүх зүйл амжилттай, хүн бүрийн хайрыг булаасан, эрүүл мэнд нь асуудалгүй, хувийн амьдрал нь аз жаргалаар дүүрэн болох өдөр төрсөн байж болно. Тэдний хувьд азгүйдэл нь хүртэл эерэг зүйлийг бүтээж, харин салалт нь илүү аз жаргалтай харилцааны эх үүсвэр болдог юм.

Даваа гариг

Даваа гаригт төрсөн хүмүүсийн хувьд илүү нарийн мэдрэмжтэй байдаг учир энэ нь амжилтыг дагуулдаг. Энэ өдөр Сарны нөлөөнд байдаг учир тэд бусад хүмүүсийн мэдрэмж, далд сэдлийг ойлгох чадвар сайтай байх нь элбэг. Хэрвээ та бусдын санаа бодлыг унших чадвартай гэдэгтээ итгэлтэй байвал та Даваа гаригт төрсөн байх магадлалтай.

Мягмар гариг

Ангараг гаригийн нөлөөнд төрсөн хүмүүс хамгийн хүчтэй, хамгийн тэвчээртэй хүмүүс. Тэд спортын уралдаан наадамд тогтмол амжилт гаргадаг. Мягмар гаригт төрсөн хүмүүсийн тэвчээр, зоригтой байдлыг юу ч, хэн ч зогсоож чадахгүй.

Лхагва гариг

Лхагва гаригт төрсөн хүмүүс Буд гаригийн нөлөөнд байдаг бөгөөд тэд мөрийтэй тоглоом дээр үргэлж азтай байж чаддаг. Тэд хүн бүртэй харилцаа сайтай, салбар бүрт өөрийн гэсэн танилтай тэднээсээ тусламж гуйхаас ч санаа зовдоггүй.

Пүрэв гариг

Бархасбадь гариг бол Пүрэв гаригт хамаардаг юм. Энэ гаригт төрсөн хүмүүс хэтэрхий бүдүүлэг, амбиц ихтэй хүмүүс учир хэн ч тэдэнд татгалзсан хариу өгч чаддаггүй. Тэд хүссэн зүйлээ авч чаддаг нь ийнхүү өөртөө хэт итгэлтэй байхад нөлөөлдөг болов уу.

Баасан гариг

Баасан гаригт төрсөн хүмүүс хайр сэтгэлийн тал дээр илүү амжилттай байдаг. Сугар гариг өөрийн нөлөөнд төрсөн хүмүүсийг гайхалтай гоо үзэсгэлэнтэй, хүн бүрийн хайрыг булаасан нэгэн болоход тусалдаг. Энэ гаригт төрсөн хүмүүс эргэн тойрныхоо аз жаргалыг бүрэн утгаар нь мэдэрч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.

Бямба гариг

Бямба гаригт төрсөн хүмүүс Санчир гаригийн нөлөөнд байдаг бөгөөд ерөнхийдөө уснаас хуурай гарч чаддаг. Эдгээр хүмүүс өөрийгөө азтай гэдгийг мэддэггүй. Гэхдээ энэ аз нь амьдралын эгзэгтэй мөчид илүү харагдана.

Ням гариг

Нарны хамгийн хайртай гариг нь Ням гариг учир өөрийн ивээл дор байгаа хүмүүстээ аз жаргалтай, сайхан амьдралыг бэлэглэдэг. Тэд амьдралд муу, таагүй зүйл тохиолддог гэдгийг бараг л мэддэггүй.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button