ФОТО МЭДЭЭЛЭЛ

Хүзүү болон нурууны өвдөлтийг 3 минутын дотор эмчлэх.

Компьютерийн ард удаан сууснаар нуруу, хүзүү хөшиж эхэлдэг. Энэ үед та тохирсон дасгал хөдөлгөөн хийж, ядаргаагаа тайлах боломжтой төдийгүй өвдөлтөө намдааж, тухтай байдлыг мэдрээрэй. Харин та ямар дасгал хийх хэрэгтэй болохоо мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ хүзүү, мөр болон нурууны өвдөлтийг намдаах дасгалуудыг танилцуулахаар бэлтгэлээ.


1 Мөрөө хойш эргүүлэх

Цэх сууж эсвэл зогсож тус дасгалыг хийнэ. Ингэхдээ хоёр мөрөө арагш түлхэн, тойрог маягаар эргүүлэх бөгөөд 10 удаа давтаж хийгээрэй.

2 Гараа эргүүлэх

Хоёр гараа дэлгэж, тэнийлгэх бөгөөд алгаа дээш харуулсан байх ёстойг анхаараарай. Тус байрлалаас гараа арагш эргүүлж, дасгалаа хийнэ. 10 удаа давтаж хийхэд хангалттай.

3 Тохойгоор эргүүлэх

Тохойгоо нугалж, гараа дээш болгоно. Ингэхдээ таны тохой болон мөр нэг шугамд байх ёстой. Энэхүү байрлалаас гараа доош болгох бөгөөд тохойгоо хөдөлгөхгүй. Мөн л 10 удаа давтаж хийнэ.

4 Хүзүүгээ сунгах

Шилэн хүзүүн дээрээ гараа байрлуулж, доош дарна. Таны эрүү цээжинд хүрэх ёстой бөгөөд энэ нь хүзүүний өвдөлтийг намдаах аж.

5 Нуруугаа сунгах

Сандал дээр цэх сууж, хоёр гараа ардаа барина. Тус байрлалаас доош тонгойж, гараа өргөнө.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button