ФОТО МЭДЭЭЛЭЛ

Сансарт гарсан хамгийн анхны гэмт хэрэг.

Сүүлийн 50 гаруй жилд гэмт хэргийн маш олон төрлүүд шинээр үүсэх болсон юм. Үүний жишээ болгож цахим гэмт хэрэг гэх мэтийг дурдаж болно. Тэгвэл хуулиас гадуурх үйлдэл бүр манай дэлхийгээс хальж гарсан бололтой. Учир нь саяхан NASA сансарт гарсан анхны гэмт хэргийн талаар үнэнийг ичлилжээ.


Америкийн сансрын нисгэгчийн хуучин эхнэр болох Энн МакКлейнд (Ann McVlein)-ийг нөхрийнхөө банкны мэдээллийг нууцаар харж байна хэмээн тодорхойлж шалгаж эхэлсэн байна. МакКлейн сансарт байх даа энэ хэргийг үйлдсэн болох нь тодорхой болсон юм.

АНУ-ын агаарын тагнуулын офицер асан Саммер Уорден хэн нэгэн түүний банкны дансанд нууцаар нэвтэрч байгааг ажиглажээ. Ингээд тэрээр цагдаагийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Судалгаа, мөрдлөгийн явцад банкны нууц мэдээлэлд хандаж байсан компьютерын нэг нь NASA-ийн нэр дээр байсан нь маш хачирхалтай байжээ. Гэхдээ үүнийг мэдсэнээс хойш энэ халдлагыг хийж буй этгээдийг олохоор Саммер Уорден мөрдлөгийн ажиллагаа хийж эхэлсэн байна.

Тэрбээр бусдын данснаас мөнгө хулгайлах бус харин дансыг хянаж буй хүмүүстэй холбоотой гэмт хэргийн асуудлыг шийдвэрлэдэг АНУ-ын “Холбооны худалдааны комисс”-т өргөдөл гаргасан бөгөөд МакКлейнийг ирэх үед түүнийг байцаалтад дуудсан аж.

NASA болон Кливлендийн Их Сургуулийн Дэлхийн Сансрын Хуулийн төв өмнө нь Олон Улсын Сансрын Төвд гарсан ийм төрлийн хэрэгтэй таарч байгаагүй гэнэ. Хэдийгээр энэхүү хэрэг нь хүнд ноцтой биш хэдий ч бүсгүйг хэрхэн шийтгэх талаар бодох хэрэгтэй болж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Энний шийтгэл төдийлөн чанга биш байх болов уу гэжээ. Учир нь нэгдүгээрт, Энн Макклейн нь АНУ-ын агаарын нисэх хүчний хүндэт офицер төдийгүй хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, NASA-ийн маш олон шагналын эзэн болж байсан юм. Хоёрдугаарт, түүний гэмт хэрэг нь хэн нэгэнд мууг санаагүй байсанд оршино.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button