ФОТО МЭДЭЭЛЭЛ

Анжелина Жоли шиг уруултай болох арга.

Уруулынхаа хэлбэр болон хэмжээнд сэтгэл хангалуун байдаг бүсгүй тун ховор болов уу. Америкийн нийгэмлэгээс гаргасан судалгаагаар дэлхий дээр 20 минут тутамд нэг эмэгтэй уруулын хэлбэр засах хагалгаанд орж байна гэсэн тоо баримт гарсан байдаг.

1. Шүдний сойз эсвэл ширүүн алчуурын тусламжтайгаар хатсан арьсаа гуужуулаарай

Дур булаам уруултай харагдахын тулд юун түрүүнд илүүдэл арьсыг нь гуужуулах хэрэгтэй. Үүний тулд уруулдаа вазелин түрхээд сойзоор юм уу ширүүн алчуураар үрэхэд л хангалттай. Хэрвээ та алчуур сонгосон бол бүлээн усаар норгоорой. Ойролцоогоор 2 минутын турш үрэхэд болох бөгөөд бие үрэгч ашиглаж болохгүй.


2 Глицерин болон сарнай цэцгийн усаар маск хийгээрэй

Анжелина Жоли мэт уруултай болохыг хүсэж байвал маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Сарнай цэцгийн ус нь уруулын бохирдлыг арилгаж, харин глицерин уруулыг толигор, сайхан өнгөтэй болгоно. Сарнайн ханд болон глицеринийг 1:1 хэмжээтэй холиод уруул дээрээ тавьж, хэдэн цагийн турш байлгаарай.

3 Уруулдаа наргил модны тос түрхээрэй

Гадагш гарахын өмнө уруулан дээрээ наргил модны тос түрхэх хэрэгтэй. Учир нь энэхүү тос нь их хэмжээний Е амин дэм агуулдаг тул таны уруул илүү том харагдах болно. Үүнээс гадна наргил модны тос нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир уруулд тань ихээхэн тустай.

4 Шинэхэн цагаан гаагаар уруулаа арчаарай

Уруулын хэмжээг том болгохын тулд цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд зарим хүмүүс халуун чинжүү ашигладаг боловч хэрчсэн цагаан гаа илүү үр дүнтэй байдаг.

Хэрчсэн цагаан гаагаа уруулын будаг мэт уруулан дээгүүрээ түрхэх хэрэгтэй. Харин дараа нь угаагаад уруулаа будахад л та хэмжээ нь томорсон байгааг шууд анзаарах болно. Хамгийн гол нь цагаан гааны харшилгүй байх хэрэгтэй.

5 Шүршүүрт орохын өмнө уруулан дээрээ зузаан вазелин түрх

Вазелины үр дүнг илүү удаан хадгалахын тулд усанд орохынхоо өмнө маш зузаанаар түрхээд, халуун шүршүүрт орох хэрэгтэй. Халуун уурын ачаар вазелин таны уруулыг зөөлөн, том харагдуулна. Шүршүүрт орсныхоо дараа илүүдэл вазелинаа арчихаа мартуузай.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button