ФОТО МЭДЭЭЛЭЛ

Сая сая доллар олсон “солиотой” санаанууд

Хүний санаанд оромгүй зарим бүтээлүүд дэлхийг өөрчилж, бүтээсэн эзнээ тэрбумтан болгосон байх юм. Ингээд та бүхэндээ маш санаанд оромгүй, өвөрмөц аргаар мөнгөтэй болсон хүмүүсийг танилцуулъя. Та ч бас авах гээхийн ухаанаар хандаж, тэднээс санаа авч болно шүү дээ.

1 Суултууран цайны газар

Япон улсад “Modern Toilet Themed” хэмээх нэртэй нэгэн хачирхалтай ресторан байдаг бөгөөд яг л угаалгын өрөөг санагдуулам тохижилттой аж. Хоолны аяга таваг, сандал ширээ гээд л бүгд суултууран мэт хэлбэртэй, үнэхээр содон шийдэлтэй. Тус рестораныг зорин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд маш ашигтай ажиллаж байгаа гэнэ.

2 Билли Боббын шүд

Билли Боб хэмээх нэгэн эр 15 мянган хувь хиймэл, муухай хэлбэртэй шүдийг борлуулж чадсан сүйхэйтэй эр юм. Тэрээр эхэндээ зүгээр л бичлэг маягаар өөрийн хийсэн хиймэл шүдийг цахим ертөнцөөр цацсан ч, энэ нь эргээд түүнд асар их хөрөнгө, эд баялгийг авчирсан байна. Энгийн стандартаас гажсан зүйлсийг олноороо сонирхох болсон өнөө цагт хүн бүр л түүний бүтээсэн хачирхалтай шүдийг авах болж, эрэлт нь ихэсчээ.

3 Жин хасах уур

Гэрийн тураах саун нь хүний санаанд оромгүй аргаар буюу хүйтэн уураар тураадаг. Энэ нь халуун усыг бодоход тураах магадлал өндөр, илүү үр дүнтэй болохыг тус сауны бүтээгчид хэлсэн байна. Нэг оролтондоо ердөө 3 минутын хугацаанд суух боломжтой бөгөөд энэ мэтээр амьдралдаа хэрэгжүүлбэл, залуу сайхан, эрч хүчтэй болно гэдгийг хэлжээ. Үүний сургаар олон бүсгүйчүүд тураах шидтэй хүйтэн уурыг худалдан авч байгаа гэнэ шүү.

4 Дотуур хувцастай агаарын үйлчилгээ

Вьетнамын анхны эмэгтэй тэрбумтан, бизнес эрхлэгч Ти Фыонг Тао нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан нь түүнийг өдгөө тэрбумтан болгосон байна. Тэрээр нислэгийн компанийн үйлчлэгч бүсгүйчүүдийн дүрэмт хувцсыг тачаангуй усны хувцсаар сольж, энэ нь олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан юм. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, 45 настай тэрбумтан бүсгүй энэхүү шийдвэрээ хэрэгжүүлж эхэлснээс ердөө 3 сарын дотор хэдийн 1 тэрбумын ашгийг олсон аж.

5 Харанхуйд хооллох

Харанхуй өрөөнд, хараагүй зөөгчдөөр үйлчлүүлэн, хооллох ямар вэ? Франц улсын нийслэл Парис хотод харанхуй зоогийн газар үйл ажиллагаагаа явуулдаг. Зорилго нь маш энгийн. Хүмүүс өөр хоорондоо халуун дулаан ярилцаж, илүү зүйлд сатаарахгүй хоолны амт чанар, үнэрт анхаарах боломжтой байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button